solongonews
30000 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх боломжтой лаборатори байгуулав
2020-06-26 20:21
Бээжин хотод өдөрт 30000 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх боломжтой лаборатори байгуулав.

Энэ сарын эхээр Бээжин хотын Шиьфади хүнсний захад "Ковид-19"-ийн халдвар дэгдсэнээс хойш Бээжин хотын нийт иргэдэд нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагдаж үйлчилгээг үнэ төлбөргүй хангасан юм.

Үүнтэй холбоотойгоор Бээжин хотод өдөрт 30 000 хүнд нуклейн хүчлийн шинжилгээ хийх боломжтой “Галт нүд” хэмээх түр лаборатори тун саяхан ашиглалтад орсноор халдварын эрсдэлийг үр дүнтэй буруулахад ихээхэн дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн аагим зуны халуунд эмнэлгийн ажилтнуудад сэрүүн таатай ажлын орчин бүрдүүлэх үүднээс лабораторийн дээж авах өрөөнд эйр кондишн суурилуулсан байна. Түр ашиглах зориулалтаар барьсан энэхүү зөөврийн лабораторийг Бээжин хотын Дашин дүүргийн спортын төвд байрлуулсан бөгөөд энэ нь 70 гаруй квадрат метр талбай бүхий 9 хэсэг хийн бүхээгээс бүрдсэн болно. 

Статистикийн мэдээгээр 06-р сарын 12-оос 21-ний өдөр хүртэлх хугацаанд Бээжинд нийт 7400 гаруй эмнэлгийн ажилтнууд нуклейн хүчлийн шинжилгээний ажилд оролцож, нийт 2 сая 342 мянган хүн нуклейн хүчлийн шинжилгээнд хамрагджээ.

06-р сарын 24-ний байдлаар Бээжин хотын Шиньфади захтай шууд холбоотой вирусийн халдварыг үндсэндээ тогтоон барьсан гэж Бээжин хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Шюй Хэжянь хэллээ. Гэсэн хэдий ч халдвараас сэргийлэх ажлын эрч хүч сулраагүй хэвээр байгаа бөгөөд ялангуяа олон нийтийн газруудад халдвараас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжтэй байхыг тэрээр хотын иргэдэд санууллаа. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл