solongonews
Кайда групп
2018-06-16 19:59
Кайда групп

Бээжингийн Кайда Хэн Е техник технологийн хөгжлийн компани 2000 онд үүсгэн байгуулагдсанаас хойш жимс ногооны чипс болон буурцагны төрлийн бүтээгдэхүүнийг голлон боловсруулж байгаа бол төвлөрүүлэн үйлдвэрлэх, судлах, бүтээх, тариалах, худалдаалах нэг цогц орчин үеийн тариалангийн аж ахуйн дэвшилтэд аж ахуйн нэгж болно. Одоогийн байдлаар Хятадын хэмжээнд жимс ногооны чипс үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх, манлайлах аж ахуйн нэгж болоод байна. Тус группийн дор Шян Дөү Дөү компани, Цүй Цүй Лэ үйлдвэр болон Өвөр Монголын Төмсний нийслэл Кайда компани багтаж байгаа бол тогтмол хөрөнгө мөнгө нь 820 саяд хүрч байгаа аж.

Тус компани нь орчин үеийн дэвшилтэт төмс, жимс хүнсний ногоо боловсруулах техник технологи болон Улаанцавын бүс нутгийн давуу талтай уялдуулж, 800 сая юанийн хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулж буй бөгөөд жилд 1 тэрбум юанийн эрүүл хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болоод байгаа аж. Төслийг бүтээн байгуулснаар жилд 160 мянган тонн төмс, хүнсний ногоо 40 мянган тонн тариалан боловсруулахын зэрэгцээ газар тариалангийн талбай 5333 талбайд хүрэх болно. Үүнд, эхний ээлжид 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 80 мянган тоннд хүрнэ. Хоёрдугаар ээлжид 300 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал 120 мянган тоннд хүрэх бөгөөд мөн Хятадын Төмсний нийслэлийн музейг байгуулах аж.

 “Компани+Хоршоо+Тариачин өрх” арга хэлбэрийг ашиглахаар дамжин, захиалгын хэлбэрийг ашиглан гэрээ байгуулсан үнээр худалдан авч, ядуу буурай айл өрх болон аж ахуйн нэгжийн хооронд урт хугацааны хамтын ажиллагаагаар дамжин, ядуурлаас гарахад нь дэмжлэг үзүүлсэн байна. Энэ жил тус компани нь ойролцоох тариачин айлыг дэмжин 2000 га талбайд төмс тариалснаар 1000 ядуу буурай өрх тус ажилд хамрагдан өрх бүр жилд дунджаар 5000-9000 юанийн цэвэр орлого олох боломжтой болжээ.

Мөн тус компани нь ядуу буурай өрхийг ажлын байраар хангахын зэрэгцээ компанийн хамтын ажиллагаатай хоршоо ч ядуу буурай өрхийг ажлын байраар хангаснаар 100 гаруй хүн ажлын байртай болжээ.

       Онцлог :

Энгийн халаасан тосоор төмс шарахад 180 хэмээс дээш байх хэрэгтэй хэмээн Шведийн Үндэсний Хүнсний Хяналтын газрын судалгаагаар гарсан бөгөөд тос 120 хэмийг давснаар Аcrylamide гэх нэг төрлийн хүний сэтгэл мэдрэлд нөлөө үзүүлэх болон хавдар үүсгэх бодисыг үүсгэдэг аж.

Харин бага хэмд шарсан төмс хийх нь даралтыг бууруулах аргаар, тосны хэмийг энгийн байдалд 90-120 хэмд барьж, тосоор шарах дулаан бага, цаг нь богино болохоор жимс ногооны тэжээл алдагдахгүй бөгөөд хавдар үүсгэх бодис үүсэхгүй. Тиймээс бага хэмийн тосоор шарсан хүнс нь эрүүл хүнс болно.

Тус компани нь энэхүү доор хэмийн халуун тосоор шарах аргыг судлан бүтээж, оюуны өмчийн эрхээ авсан бөгөөд техникээ экспортлоходаж.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : " Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл