solongonews
Дэлхийн хамгийн урт давхар гүүр есдүгээр сард ашиглалтад орно
2019-05-28 11:29
Дэлхийн хамгийн урт давхар гүүр есдүгээр сард ашиглалтад орно

   Хятадын төв хэсэгт орших Хубэй мужийн нийслэл Үхань хотноо баригдаж буй дэлхийн хамгийн урт давхар гүүр ирэх есдүгээр сард ашиглалтад орохоор болоод байна. Хөх мөрний дээгүүр дайран өнгөрөх тус гүүрэн дээр тус бүр зургаан эгнээтэй, автомашинууд дээд хэсэгт нь 80 км/цаг, доод хэсэгт нь 60 км/цаг хүртэл хурдлах боломжтой. Хоёр хэсгийн аль алинд нь унадаг дугуй, явган хүний зам мөн давхар баригдаж байна.
Нийт 1700 метр урт энэхүү гүүр дэлхийн хамгийн урт давхар гүүрээс гадна, төмөр утас, холбогч эд ангиуд нь нийт 65 мянган тонн хүрч буйгаараа мөн хамгийн хүндэд тооцогдож буй юм. Гүүрийг ирэх аравдугаар сард Үхань хотод болох Олон улсын цэргийн спортын долдугаар тэмцээнээс өмнө ашиглалтад оруулахаар зэхсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : CCTV
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл