solongonews
Арван жилийн зүтгэлээр боссон “Аварга”
2017-04-16 23:46
Нийтлэл: Гоо

2016 оны 9 дүгээр сарын 24-ний 14:30 цагт Жүн Тянь Хэ Чүнь эрчим хүчний ХК-ийн Химийн аж үйлдвэрийн салбар компанийн ерөнхий төлөвлөлтийн газрын дарга Ван Жүний арван жилийн зүтгэлийн анхны хариугаа хүртлээ.

Жүн Тянь Хэ Чүнь Ордосын нүүрсийг нарийн боловсруулах жишээ үзүүлэх төсөл нь стандартад нийцсэн металл алкул бүтээжээ. Тухайн үед үйлдвэрлэлийн нэгдүгээр фронтод байсан Ван Жүнь баяр бахархлыг хэрхэн үсгээр илэрхийлж чадах билээ!

Ван Жүнь болон түүний хамтран зүтгэч ажилчдын зүтгэлээр Өвөр Монголын шинэ хэлбэрийн аж үйлдвэржилтийн бас нэгэн хөшөө сүндэрлэн боссон аж.

- 2007 оны 10 дугаар сард манай компани байгуулагдсан. Төслийн бэлтгэл ажлын хугацаанд энэ хэсэг газар эзгүй байсан. Одоо энд Үүшин хошууны Туг аж үйлдвэрийн төслийн бүс болон өөрчлөгджээ. Ялангуяа 2014 онд төслийг эхлүүлснээс хойш маш завгүй барилгын ажлын хугацааг өнгөрөөн, өнөөдрийг болоход металл алкулын жилийн гаралт 3.6 сая тоннд хүрсэн. Энэ нь улсын дотоодод цар хүрээгээр хамгийн том бөгөөд ӨМӨЗО-ны эрчим хүчний жишээ үзүүлэх төсөл болж, жилд 7-8 сая тонн нүүрсийг боловсруулан, жилийн үйлдвэрлэлийн ерөнхий өртөг 13 тэрбум юаньд хүрдэг. Мөн 2 тэрбум татварыг төлөх хүчин чадалтай болжээ гэж Ван Жүнь ярилаа.

Анх эхэлж байхдаа 21 ажилтантай байсан бол хамгийн ихдээ 30 мянган ажилчин тухай газар дээр нь ажиллах болсон. Барилгын ажил их үед зургаа долоон өдөр шөнө амралтгүй үргэлжлэн ажилладаг. Жил цагаан сард ч үйлдвэрлэлийн ажлын байрандаа байдаг. Арван жилийн зүтгэл гэхэд Ван Жүнь элдвийг бодон алсыг ширтэнэ.

- ӨМӨЗО-ны Засгийн газраас тус төслийг хүндэтгэж байгаагаас бидний үүрэг маш хүнд байсан. Би ер нь хагас жил болоод нутагтаа очих зав гаргадаг. Энэ жилийн цагаан сараар үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг батлахын тулд гэртээ хариагүй. Хамт олноороо бүгд ингэж ажиллаж байна гэж Ван Жүнь ярьж байлаа. Тэдний хамтын зүтгэл дор төслийн барилга эхэлснээс одоог болтол нэг удаа ч асуудал гараагүй аж.

Нэг төсөл нь үлгэр жишээ болно гэвэл бүлэг хэсэг төсөл нь нэгэн аварга их нийлсэн хүчийг бүрэлдүүлж, эдийн засгийн хурдтай хөгжилд амьдралын хүч олгоно. Жүн Тянь Хэ Чүнь эрчим хүчний ХК нь нүүрс химийн аж үйлдвэр болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийг нэгтгэсэн нүүрсийг нарийн боловсруулах томоохон хэлбэрийн аж ахуйн нэгж болно. Ван Жүнь зэрэг ажилтны хамтын зүтгэлээр төслийн  нийт барилгын бүтээн байгуулалтыг 2016 онд үндсэндээ дуусгаж, хамгийн анх 9 дүгээр сард стандартад нийцсэн нүүрсээр металл алкул /шүлтлэг/ гаргасны дараа үргэлжлүүлэн 10 дугаар сарын 23-ны 09:20 цагт нүүрсээр стандартад нийцсэн альфа олефины бүтээн гаргаж, 10 дугаар сарын 26-ны 15:21 цагт стандартад нийцсэн полиэтилен мөхлөгт материалын бүтээгдэхүүнийг гаргаж, химийн аж үйлдвэрийн төслийн анхны цуврал бүтээгдэхүүнийг хойно хойноос нь судлан гаргасан амжилт үзүүлжээ.

Жүн Тянь Хэ Чүнь Ордосын нүүрсийг нарийн боловсруулах жишээ үзүүлэх төсөл нь 2017 оны 7 дугаар сард бүх талаар худалдаа борлуулалт хийнэ. Тухайн үед жилийн борлуулалтын орлого 18.5 тэрбум юаньд хүрч, татварын орлого 10 тэрбум юаньд хүрэх болно.

Ван Жүнь энэхүү “Аварга” ажилдаа нэгэн морины хүчээ өргөсөндөө сэтгэл дүүрэн байлаа.

 

Сэтгүүлчийн үг:

Өвөр Монголын хүмүүсийн анхаарлыг татсан эрчим хүчний төсөл зөвхөн Жүн Тянь Хэ Чүнь нүүрс нарийн боловсруулах жишээ үзүүлэх төслөөр зогсохгүй. Одоогийн байдлаар чухал том төслийн бүтээн байгуулалт нь Өвөр Монголд энгийн зүйл болжээ.

- Өвөр Монгол Чиндао Чан Шэн 20 сая ватт гэрэл цахилгааны экологийн газар тариалангийн төсөл, Шян Дао 30 сая ваттын гэрэл цахилгааны экологийн тариалангийн аж үйлдвэрлэлийн гол төслийн бүтээн байгуулалтыг хийж ашиглалтад оруулав.

- Нүүрсийг цэвэршүүлэх өндөр хүртээлтэй ашиглалтын чухал том төсөл болох ерөнхий хөрөнгө оруулалт 17 юаньд хүрсэн Шэнь Ү группийн эрчим хүчний жилийн гаралт 800 мянган тоннд хүрэх полиэтилен өндөр хүртээлтэй үйлдвэрлэлийн төсөл Өвөр Монголд нутагшив.

- Шилийнгол аймгаас Шаньдүн хүрэх 1000 келоволтийн өндөр хүчдэлийн цахилгаан гаргах төсөл, Өвөр Монголын баруун бүс нутгаас Тяньжинь хүрэх 1000 келоволтийн өндөр хүчдэлийн цахилгаан гаргах төсөл ашиглалтад оров. Одоогийн байдлаар Өвөр Монгол зөвхөн эрчим хүчний салбар 100 саяас дээш төсөл 286-д хүрч, 146.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийв.

Өвөр Монгол нь Хятад улсын чухал том цэвэр эрчим хүчний бааз болсны хувьд “Хятад улсын уурхайн гаралтын нөөц баялгийн төлөвлөлт (2016-2020 он)” дахь Хятад улсын нүүрсний төлөвлөлтийн 162 уурхайн орны 42 нь Өвөр Монголд байгаа бөгөөд одоогоор Өвөр Монголын хайж тогтоосон нүүрсний нөөц 395.041 тэрбум тоннд хүрсэн. Салхины эрчим хүчний нийт нөөц 1.38 тэрбум киловаттад хүрч, мэргэжлээр дамжин нээн ашиглаж болох хэмжээ нь 380 сая юаньд хүрч, улсын 50 хувийг эзлэн, Хятад улсын түрүүнд байрлаж байна. Нарны эрчим хүчний нөөц ч Хятад улсын тэргүүлэх байранд жагсаж байна. Иймэрхүү аварга их нөөц баялагт суурилсан үйлдвэрлэлийн хүч нь Өвөр Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн хөгжлийг эрчимтэй болгов. Өвөр Монголын нүүрсээр шатахуун үйлдвэрлэх, нүүрсээр газ үйлдвэрлэх зэрэг нөөц баялгийг төрөлжүүлсэн аж үйлдвэрлэлийн цар хүрээ Хятадад тэргүүлж байна.

Өвөр Монгол нүүрсээр шатамхай материал үйлдвэрлэх төслийг идэвхтэй ахиулж, нүүрсээр шатамхай материал үйлдвэрлэх 15 төсөл нь Хятад улсын “Нүүрс нарийн боловсруулан сайжруулах үлгэр жишээ үзүүлэх “Арван гуравдугаар таван жил”-ийн төлөвлөлт (санал хураах ноорог)”-д анхны алхамд жагссан байна. ӨМӨЗО элбэг баян цахилгааны нөөц баялагтаа түшиглэж 2014 оны сүүлээс эхлэн хамгийн анхны онцлог өндөр хүчдэлийн цахилгаан гаргах төслийн барилга эхэлснээс одоог болтол 14.7 гаруй тэрбум хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд бүтээн байгуулж байгаа онцгой өндөр хүчдэлийн цахилгаан хүргэх зам шугам 6-д хүрч, Өвөр Монгол нь Хятад улсын эрчим хүчний сүлжээний чухал бүрэлдүүн хэсэг болсон байна. 2016 оны сүүл болтол Өвөр Монголын цахилгаан хүчний машин цогцолборын ерөнхий хэмжээ 110,3 сая киловаттад хүрч, жилийн цахилгаан гаргасан хэмжээ 394.8 тэрбум киловаттад хүрч, мөн үеийнхээсээ 0.72 хувиар нэмэгджээ.

Саяхан хуралдсан 2017 оны хаврын улирлын чухал том төслийг төвлөрүүлэн барилга эхлүүлж, бүтээн байгуулах тухай их хурал нь Өвөр Монголын чухал том төслийн бүтээн байгуулалтад мөн амьдралын хүч олгох нэгэн агаар болох нь мэдээж хэрэг аж.

Найруулагч: bandi
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл