Орон нутгийн цагаар 02-р сарын 20-ны орой Турк улсын Хатай мужид 6.4 болон 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 06-ны өдөр Туркт болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж эвдэрсэн олон барилгууд нурсан байна.

Туркийн Гамшиг, онцгой байдлын менежментийн агентлаг энэ хоёр удаагийн газар хөдлөлтөөс болж далайн түвшин 50 сантиметрээр нэмэгдэж болзошгүйг анхааруулсан байна.
Мөн Дамаск, Алеппо, Латаки, Хама болон Сирийн бусад мужуудад газар хөдлөлт хүчтэй мэдрэгдэж, зарим газар гар утасны дохио түр тасарчээ. Сирийн газар хөдлөлтийн үндэсний хяналтын төв сүүлийн үед хүчтэй газар хөдлөлтөд эвдэрсэн барилгууд нурах эрсдэлтэй гэсэн байна. Сирид энэхүү удаагийн газар хөдлөлтөөс болж хүн амиа алдсан тухай ямар ч мэдээлэлгүй байна.
