575 секундын дараа "Тянь Гүн 2" сансрын лаборатор пуужингаас тусгаарлагдан товлосон тойрог замдаа орж, хөөргөх явц амжилттай үргэлжлэв.

"Тянь Гүн 2" сансрын лабораторыг "Тянь Гүн 1" сансрын объектын үндсэн дээр сайжруулан бүтээсэн юм. Нийт 10.4 метр урттай, хамгийн том диаметр нь 3.35 метр ба нарны далавчийг дэлгэсний дараа 18.4 метр урт болох бөгөөд 8.6 тонн хүндтэй юм байна. Түүний гол үүрэг нь нисгэгчтэй сансрын хөлөг болон бараа зөөгч нисэх онгоцыг тосон авна. Улмаар сансрын шинжлэх ухаан болон холбогдох техникийн туршилт хийж, сансрын станц байгуулах, мөн эрхлэлтийн холбогдох техникийг шалгах болно.

"Тянь Гүн 2" сансрын лабораторыг хөөргөсний дараа, тойрог замд туршилт хийх, бие даасан үйл ажиллагаа явуулах хэв загварыг бүрдүүлж, "Шэньжөү 11" нисэгчтэй сансрын хөлөгтэй холбох бэлтгэл ажлуудыг хийх юм байна.






