solongonews
Будала ордныг үзэх жуулчдын тоог хязгаарлав
2018-05-31 11:00
Төвд рүү аялагсад олшрохын хэрээр Будала ордонтой танилцах жуулчдын тоо нэмэгдэж байна.

Будала ордныг хамгаалахын тулд тус ордныг үзэх жуулчдын тоог хязгаарлаж, урьдчилан захиалах, жуулчдын урсгалыг сааруулах дүрэм хэрэгжүүлж, өдөрт давхардсан тоогоор 5 мянгаас хэтрүүлэхгүй байхаар болжээ. Хувиараа аялагсад эхлээд Будала ордны үүдний тасалбар захиалах газар очин бичиг баримтаа үзүүлж захиалах шаардлагатай болж байна.

Будала ордны удирдлагын газрын албаны хүн танилцуулахдаа: - Тус ордон 2017 онд давхардсан тоогоор 1 сая 456 мянган жуулчин хүлээн авч, шинэ рекорд тогтоосон.

НТ VII зуунаас байгуулж эхэлсэн Будала ордон нь хамгийн бүрэн бүтнээрээ үлдсэн Төвдийн эртний орд харшийн барилгын өв бөгөөд тэнд үлэмж хэмжээний түүх соёлын дурсгалт зүйл хадгалдаг юм. ЮНЕСКО тус ордныг 1994 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэн авчээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл