ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч, Хятад-Туркменистаны хамтын ажиллагааны комиссын дарга Хан Жэн, Хятадад айлчилж буй Туркменистаны Шадар сайд, Хятад-Туркменистаны хамтын ажиллагааны комиссын дарга Сие Бердымухамедов, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Меледов нартай өчигдөр Бээжинд видео уулзалт хийсэн байна.
Хан Жэн хэлэхдээ: - ХятадТуркменистан нь чин сэтгэлийн харилцан итгэлцэл бүхий сайн ах дүүс, сайн найз, сайн түнш юм. Хэд хоногийн өмнө Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Бердымухамедовтой утсаар ярьж, хоёр орны харилцааг хөгжүүлэх, Хятад, Туркменистаны бүх салбарын хамтын ажиллагааг төлөвлөх талаар гүнзгий санал солилцон, ХятадТуркменистан стратегийн түншлэлийн харилцаанд хүчтэй түлхэц болж. мөн цаашдын чиг хандлагыг тодорхойлсон. Дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 30 жилийн хугацаанд, ХятадТуркменистан харилцаа олон улсын болон бүс нутгийн байдлын өөрчлөлтөөс үл хамааран эрүүл тогтвортой хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн юм гэв.
Тэрбээр: - Хоёр тал нь хоёр улсын төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр байгуулсан чухал зөвшилцлийг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, хөгжлийн стратегийг бэхжүүлэх ажлыг эрчимжүүлж, эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, дижитал, сансар судлал, хүмүүнлэг, аюулгүй байдал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулан, хоёр улсын ард түмэнд илүү аз жаргалыг хүртээх болно. Хоёр тал хамтран ирэх таван жилийн хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулж, хоёр орны хамтын ажиллагааны замын зураглалыг гаргаж, шинэ замыг зурах болно гэж онцлов.
Сие Бердымухамедов, Мередов нар БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, Туркменистан улс Хятад улстай харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч, Хятад улстай эрх тэгш, харилцан бие биенээ хүндэтгэх зарчимд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг үргэлжлүүлэн хөгжүүлж, хоёр талын стратегийн түншлэлийн шинэ илүү их хөгжлийг ахиулна. Туркменистан Хятадын хамтын ажиллагааны комиссын шинэ нэгэн ээлжийн уулзалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулж, хоёр орны холбогдох салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг илүү сайн ахиулах хэрэгтэй гэжээ.
Хятад, Туркменистаны эдийн засаг, худалдаа, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний холбогдох байгууллагуудын дарга нар үг хэлж, эдгээр салбар дахь хамтын ажиллагааны талаар танилцуулж, хамтын ажиллагааны дараагийн шатанд санал дэвшүүлэв.
