solongonews
Хятадын эдийн засаг сэргэн хөгжиж байна
2023-11-21 21:50
Хятадын эдийн засаг сэргэн хөгжиж байна.

  Хятадын эдийн засаг хүндрэл бэрхшээл дунд сэргэн хөгжиж байна. Эрэлт нийлүүлэлт нэмэгдэж, юмны үнэ тогтворжин, аравдугаар сард эдийн засаг өсөлтөө хадгалж, даацтай, нөөцтэй, дайчин хүчтэй байна. Хятадын үндэсний статистикийн газар 10-р сарын эдийн засгийн үзүүлэлт нийтлэхээс өмнө Хятадын энэ он болон ирэх 2024 оны эдийн засгийн өсөлтийг ОУВС дээшлүүлж төсөөлсөн байна.

 Өнгөрсөн сарын гол үзүүлэлтээс харахад том компаниудын нэмэгдсэн өртөг 4.6 хувь өсч, өмнөх сараас 0.1 нэгжээр, барааны жижиглэн худалдаа өмнөх жилээс 7.6 хувь нэмэгджээ. Ялангуяа шинэ дээд технологид суурилсан компаниудын хөрөнгө оруулалт 37.3 хувь, мэргэжлийн үйлчилгээний салбарын хөрөнгө оруулалт 29.1 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ хэрэглээний барааны үнэ бага зэрэг буурчээ. Мөн энэ намар арвин ургац хурааж авсан, үндэсний баярын амралт аялал жуулчлалын оргил үе болоод 11-р сарын 11-ний цахим худалдааны өдөр зэрэг нь зах зээлийг маш сайн идэвхжүүлсэн байна. 

 Эдгээрийн ард хоёр том хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Үүний нэг нь макро зохицуулалтын талаар хэрэгжүүлсэн төрийн бодлого. Нөгөө нь гэвэл өргөн нэрийн бараа, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлсэн болно. Нийгмийн хөрөнгө хуримтлуулах цар хүрээ аравдугаар сард өмнөх жилээс 9.3 хувь нэмэгдэж, бодит эдийн засагт өгсөн зээл өнгөрсөн жилээс 10.7 хувь нэмэгджээ. Оны эхний гурван улиралд үндэсний хэмжээнд шинээр 7 сая гаруй аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өмнөх жилээсээ 15.3 хувиар өссөн болж байна. Мөн тухайн сарын байдлаас харахад боловсруулах үйлдвэрлэл болон бизнесийн ажиллагааны үзүүлэлт 55.6 хувьд хүрсэн нь дөрвөн сар дараалсан маш сайн үзүүлэлт болж байгаа юм.

 Дурдсан эдгээр амжилтыг бататган, эрэлт хэрэгцээг цаашид тэлж, эрсдэлээс үр ашигтай хамгаалах нь сүүлийн улиралд хийх гол ажил болж байна. Хэдийгээр дотоодын үр ашигтай эрэлт хэрэгцээ тааруу, зарим компаниуд хүндрэл бэрхшээлтэй нүүр тулж байгаа ч чанартай хөгжлийн стратегийг цаашид ажил хэрэг болгож чадвал энэ онд товлосон зорилтоо биелүүлэх бүрэн дүүрэн боломж байгаа юм. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл