solongonews
Хүсэл тэмүүлэлтэй залуугийн өөдрөг үйлс
2017-04-27 16:33
Хүсэл тэмүүлэлтэй залуугийн өөдрөг үйлс

Хөвөөт шар хошууны Богдын гол сумын Хөтөл ус багийн малчин Цацраг гэх ааш зан эелдэг, ажил үйлсдээ чармайлттай, мал аж ахуйн үйлдвэрлэлдээ гарамгайлж яваа ажилсаг залуу. Эднийх хөдөөгөө 133.3  гаруй га талбай нутаг бэлчээр дээрээ нэмээд 133.3 гаруй га талбай нутаг бэлчээрийг түрээсэлж, 400 гаруй хонио тарга сайтай маллаж яваа малчин айл юм. Өнгөрсөн жил амьд малын зах дээрх хонины борлуулалтын үнэ бага байсан тул малчин Цацраг малаа өөрөө борлуулж, улаан идээгээ зах зээлд бие даан худалдаалах замыг эрэлхийлж, хошууны төв Шинэбулаг сууринд “Хөдөө айл” махны дэлгүүр эрхэлжээ. Дэлгүүртээ өөрийн хонины махаа зарж борлуулахын зэрэгцээ хонины махны банш хийж худалдаж эхлэв. Өдөр хоног өнгөрч арга ухаанаа олсон Цацраг дэлгүүртээ гурил, цагаан будаа, хүнсний тос зэрэг хүнс нэмэн оруулж худалдсан тул ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилгодоо хүрч, хөдөөнөөс хот орж үйлс эрхлээд орлого сайтай яваа малчдын нэг болсон ажээ.

Цацраг дэлгүүртээ өдрийн турш маш завгүй ажиллан эрхэлсэн ажлаа өөдтэй авч явахад түүний аав ээж нь хөдөөнөө мал ахуйдаа гялалзаж явна. Дэлгүүрээ эрхэлсэн цагаас аваад арилжаа нь сайн болсонд түүний аав ээж нь ч урам зориг хайрлан, зорьж хийсэн үйлсээ чармайн хийхийг цаг ямагт сануулж явдаг. Цацрагийн хонины мах нь борлуулалт сайтайгаар барахгүй, гурил будаа зэрэг хүнсний захиалга, худалдаа нь ч сайн байлаа. Хошууны төв дээрх олон тооны хот орсон малчин, настай хүмүүс, нялх хүүхэдтэй айл гурил будаа худалдан авахаар Цацрагт утастахад захиалсан зүйлийг нь хүргэж өгдөг байна.

“Санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ” гэдэгчлэн малчин залуу Цацрагийн эрхэлсэн үйлс нь хэдийгээр хэдхэн сарын нγγрийг үзэж байгаа боловч сайн хийвэл амжилтын хагас нь гэдгээр түүний ажил үйлсээ өргөсөн сэтгэл, цөхрөлтгүй  зүтгэл зан авир нь хойшдын амьдралын зам, арилжааны ирээдүйд их амжилтыг угтан авч ирэх нь лавтай.

Хүсэл тэмүүлэл бол маргааштайгаа учрахад баяр бахдал олгодгийн замаар малчин Цацраг эрхэлсэн үйлийнхээ тухай:

- Дараагийн алхамд нөхцөл боломж олдоод хөрөнгө мөнгө хүрэлцвэл өөрөө хөлдөөх агуулах гаргаж, махны үйлсээ илүү их хэмжээгээр хийхийн зэрэгцээ таваарын тэмдэг авч, хөдөө нутгийнхаа экологийн хонины махаа гадна муж орон, цаашлаад олон газраар борлуулах санаатай байна гэж урам төгөлдөр ярьж байлаа.

Залуу насандаа өөрийн хүсэл тэмүүллээ биелүүлж, өдөр бүрийг зорилготой угтан явна гэдэг малчин Цацрагийн баяр жаргал юм.

Зохиогч: Сайханаа
Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Шилийнгол өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл