solongonews
Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг
2021-03-22 21:35
Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг

    Синьхуа агентлагийн мэдээлснээр 03-р сарын 22-ны өдөр Төрийн зөвлөлийн Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жү Фэнлянь:

- Хоолойн хоёр эрэг хараахан нэгдээгүй байгаа ч Хятадын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэр бүрэн бүтэн байдал хэзээ ч хуваагдаж байгаагүй, хуваагдах боломжгүй юм. Эх газар, Тайвань нь нэг Хятадад харьяалагддаг бөгөөд хоолойн хоёр эрэг дээрх элэг нэгтнүүд бүгд хятадын иргэд болно. Тайвань бол бүх Хятадын ард түмний Тайвань юм. Хятадын бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалтай холбоотой асуудлыг БНХАУ-ын ард түмэн шийдэх ёстой. АН-ын эрх баригчид өөрсдийн үзэл баримтлалаа нууцаар өөрчилж, "Хараат бус" өдөөн хатгалга хийхийг оролдох нь маш аюултай. Хэрэв та нар гэмшихгүй бол үр дагаврыг нь хүртэх нь гарцаагүй гэсэн байна.

    Жү Фэнглянь дэлхий дээр ганцхан Хятад улс байдаг бөгөөд Тайвань бол Хятадын газар нутгийн салшгүй хэсэг гэдгийг онцоллоо. Нэг Хятад зарчмыг баримтлах нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зөвшилцөл юм. Энэхүү түүхэн баримт, хууль эрх зүйн үндэслэлийг хэн ч, ямар ч хүч өөрчлөх боломжгүй.

Жү Фэнглянь:

- Эх орноо нэгтгэх ёстой бөгөөд заавал нэгтгэх ёстой гэж хэлсэн нь Хятад үндэстний агуу их сэргэн мандлын зайлшгүй шаардлага юм. Тайваний ирээдүй нь үндэсний нэгдэлд оршдог. Тайваний элэг нэгтнүүдийн сайн сайхан байдал нь үндэсний сэргэн мандалтай холбоотой байдаг. Тайваний өргөн олон элэг нэгтнүүдтэй эв нэгдэн энх тайван замаар хөгжүүлэх, интеграцчилах, эрэг дамнасан харилцааг хөгжүүлэх, эх орноо нэгтгэх ажлыг үргэлжлүүлэн хийх болно.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл