Чуулган нь "Нийгмийн амьдрал, бодлого боловсруулалт, хүчирхийллийн эсрэг тэмцэл дэх эмэгтэйчүүдийн бүрэн, үр дүнтэй оролцоо" сэдвээр зохиогдож байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес хэлсэн үгэндээ:
- Эмэгтэйчүүдийн оролцоо нь эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн, нийгмийн хамгаалалтад чиглэсэн хөрөнгө оруулалтыг ахиулж, илүү тогтвортой энх тайван, уур амьсгалын эсрэг үйл ажиллагааг бий болгодог болохыг сүүлийн хэдэн арван жилийн нотолгоонууд харуулж байна гэжээ. Тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хууль тогтоомжийн дагуу бүрэн хамгаалах, эмэгтэйчүүдийн тэгш төлөөллийг хангах тодорхой үзүүлэлтийг тогтоох зэргээр дамжуулан эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаа дахь оролцоог нэмэгдүүлж, эмэгтэйчүүд, охидыг хүчирхийллээс хамгаалан, залуу эмэгтэйчүүдийн хөгжилд илүү их дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна.
