
Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаас мэдээлснээр 05-р сарын 29-ний 20 цаг 55 минутад Тянь Жөү-2 ачааны сансрын хөлгийг тээсэн Чан Жэн-7 ачаалагч пуужинг Хятадын Вэнь Чан сансрын хөөргөх талбайгаас товлосон цагтаа хөөргөв. Бараг 604 секунтийн дараа сансрын хөлөг болон пуужин амжилттай салж, товлосон тойрогтоо оновчтой оров. 21 цаг 17 минутад нарны эрчим хүчний хоёр далавч амжилттай ажиллаж эхлэв. Ингэснээр хөөргөлт төгс амжилттай болсон байна.

Энэ удаагийн хөөргөлтийн үүрэгт оролцсон ачаалагч пуужин болон Тянь Жөү-2 ачааны сансрын хөлгийг Хятадын сансрын шинжлэх ухаан, технологийн корпорацид харьяалагддаг ачаалагч пуужингийн технологийн судалгааны академи болон Хятадын сансрын технологийн академиас тус тус судлан бүтээсэн юм. Энэ бол Чан Жэн нэрэмжит ачаалагч пуужингийн 371 дэх удаагийн нислэг юм. Энэ удаагийн үүрэг бол бас ч Тянь Жөү ачааны сансрын хөлөг болон Чан Жэн-7 ачаалагч пуужингаас бүрдсэн сансрын станцын ачаа тээвэрийн системийн хэрэглээний чанартай анхны нислэг болно.


