solongonews
Хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтад стратегийн судалгааны дэмжлэг үзүүлнэ
2020-12-14 11:16
Хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтад стратегийн судалгааны дэмжлэг үзүүлнэ

Хятадын хөдөө аж ахуйн их сургууль, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академи зэрэг 42 их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран  Бээжин хотноо Үндэсний хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн стратегийн зөвлөхүүдийн  холбоог байгуулж, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны орчин үеийн бүтээн байгуулалтад  стратегийн судалгааны дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа юм.  

Одоогийн байдлаар Хятадад хөдөө аж ахуйтай холбоотой 30 гаруй зөвлөхүүд  ажиллаж, төрөл бүрийн дэд салбарт бодлогын зөвлөгөө өгч байгаа юм. Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Жян  Пейминь хэлэхдээ, хөдөө аж ахуйтай холбоотой зөвлөхүүдийн  хүч одоо бас харьцангуй салж бутарсан байдалтай байгаа  бөгөөд тогтвортой судалгаа, солилцооны платформ,  хамтдаа хуваалцах хамтын ажиллагааны механизм, урт хугацааны, мөн системтэй судалгаа дутагдаж байгаа гэжээ. 

Хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны Шинжлэх ухаан, технологийн боловсролын газрын хоёрдугаар зэрэглэлийн  байцаагч Жан Вэнь гурван талыг санал болгожээ. Нэгт, зөвлөхийн  холбоо нь улс орны хөгжлийн томоохон хэрэгцээг ухамсарлаж, хөдөө аж ахуйн том гүрнээс  хөдөө аж ахуйн хүчирхэг орон болгох  бодлогын зөвлөмжийг судалж, дэвшүүлэх ёстой. Хоёрт, аж үйлдвэр, технологийн хөгжлийн хуулиудад  үндэслэн хөдөө аж ахуйн технологи, үйлдвэрлэлийн гүнзгий уялдааг  хэрхэн дэмжих талаар судлах ёстой. Гуравт, хөдөө орон нутгийг бүхэлд нь сэргээн хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж,  хөдөө орон нутгийн аж үйлдвэрийг хөгжүүлэх, орчин суугчдын амьдралын  орчныг  сайжруулах, хөдөө тосгоны боловсон хүчнийг бэлдэх зэрэг  талаар бодит байдалд нийцсэн санал дэвшүүлэх ёстой гэжээ. 

 

Найруулагч: .
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл