solongonews
Ли Чян Хятад-Индонезийн бизнес эрхлэгчдийн оройн зоогт оролцов
2023-09-06 11:01
Ли Чян Хятад-Индонезийн бизнес эрхлэгчдийн оройн зоогт оролцов

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 9-р сарын 5-ны орой Жакартад Хятад-Индонезийн бизнес эрхлэгчдийн оройн зоогт оролцож үг хэлэв. Уулзалтад Индонезийн Хятад улстай хамтын ажиллагааг зохицуулах сайд Лухут болон хоёр орны бизнесийн салбарын 200 орчим төлөөлөгч оролцов.

Ли Чян хэлэхдээ, Энэ бол би Хятадын Төрийн зөвлөлийн  ерөнхий сайд болсноос хойш Азийн оронд хийсэн анхны айлчлал минь юм. Би Индонезийг айлчлалынхаа анхны зогсоол болгож байгаа нь хөгжил дэвшил, нөхөрлөл, энх тайван, хамтын ажиллагааныхаа  төлөө юм. Хятад, Индонез хоёр улс тэнгис асалсан сайн хөрш, ах дүү, түншүүд бөгөөд хоёр орны найрсаг харилцаа удаан хугацаанд үргэлжсээр байна. Сүүлийн жилүүдэд хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад-Индонезийн харилцаа их хөгжилд хүрч, хоёр ард түмэнд бодит ашиг тусыг авчирч байна. Хоёр улс бие биенийхээ худалдааны чухал түншүүд, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа үсрэлтийн чанартай хөгжиж, аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээ нь харилцан амжилт гаргахын тулд гүнзгий нэгдсэн байна. Хоёр орны хамтын ажиллагаа нь хоёр талын хүрээнээс хэтэрч, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд үлгэр жишээ ач холбогдолтой юм гэжээ.

Ли Чян хэлэхдээ, Хятад, Индонезийн өндөр чанартай харилцаанд өргөн орон зай, саруул сайхан ирээдүй бий. Хятад улс Индонезийн талтай ногоон эрчим хүч, дижитал эдийн засаг, био анагаах ухаан, хиймэл оюун ухаан болон бусад салбарт өргөн хүрээнд, үр ашигтай хамтран ажиллахад бэлэн байна. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд өндөр түвшний инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, хоёр орны хөгжилд тус дөхөм үзүүлнэ гэдэгт найдаж байна гэв.

Ли Чян хэлэхдээ, Хятад улс нээлттэй байдлаа тууштай баталгаажуулж, орчин үеийн үйлчилгээний салбар зэрэг зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлж, оюуны өмчийн эрхийг хамгаалж, зах зээлд чиглэсэн, дээд зэрэглэлийн бизнесийн орчныг хуулийн дагуу бүрдүүлнэ. Индонез улс зах зээлээ үргэлжлүүлэн нээлттэй байлгаж, Хятадын аж ахуйн нэгжүүдэд шударга, төв голч бизнесийн орчныг бүрдүүлэхийг хүсэж байна гэв. 

Лухут хэлэхдээ, Индонез, Хятадын хамтын ажиллагаа нь Индонезийн эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дэмжиж, харилцан ашигтай, ялалт байгуулсан үр дүнд хүрсэн. Индонез улс Хятад улстай стратегийн хамтын ажиллагааг цаашид бэхжүүлж, аж үйлдвэрийн хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний интеграцийг гүнзгийрүүлж, өндөр чанартай хөгжилд хүрч, хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн байна гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл