Эрүүл мэндийн суурь даатгалд хамрагдсан иргэн 1.36 тэрбумд хүрчээ
2021-07-30 18:37
Хятад улсын Эрүүл мэндийн суурь даатгалд хамрагдсан иргэн 1.36 тэрбумд хүрчээ.
Хятадын эрүүл мэндийн даатгалын товчооны Статистикийн мэдээгээр 2020 оны эцэс гэхэд Хятад улсын эрүүл мэндийн суурь даатгалд хамрагдсан иргэний тоо 1.36 тэрбумд хүрч 95 гаруй хувиар тогтворжжээ.
2020 онд үндэсний эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 2.48 их наяд юаньд хүрсэн бол зарлага нь 2.1 их наяд юаньд хүрч ажилчдын эрүүл мэндийн даатгал, суугуул ард иргэдийн эрүүл мэндийн даатгалын бодлогын хүрээнд эмнэлэгт хэвтэх зардлын эзлэх хувь нь ойролцоогоор 80 хувь ба 70 хувь болж тогтворжив.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
