Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 08-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж өөртөө засах орон, шууд харья хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 51 босон байна гэж нийтэлсэн байна. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 38 (Үүнд: Юүньнань мужид 11, Жэжян мужид 5, Шаньдүн мужид 5, Гуандүн мужид 5, Фүжянь мужид 4, Бээжин хотод 2, Шанхай хотод 2, Тяньжинь хотод 1, Шаньши мужид 1, Лаонин мужид 1, Хармөрөн мужид 1 тохиолдол бүртгэгджээ). Улсын дотоодод нийт 13 өвчний тохиолдол бүртгэгджээ. (Үүнд Жянсү мужид 6, Хэнань мужид 6, Хүнань мужид 1 өвчтөний тохиолдол бүртгэгджээ.) Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол байхгүй.
08-р сарын 15-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1938 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 70 хүн бүртгэгджээ) байна. Нийт 87856 өвчтөн эдгэрч, 4636 өвчтөн нас барж, оношлогдсон тохиолдол 94430 тохиолдол болж, сэжигтэй тохиолдол 1 байна. Нийт ойр хавьталтай 1150082 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 45325 байна.
