solongonews
Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хэрхэн дээшлүүлэх вэ?
2015-12-28 18:21
Зарим охид бүсгүйчүүд өөртөө итгэлгүй зангаасаа болж том боломжуудаа алддаг юм шиг санагддаг. Өөртөө итгэлтэйгээр урагш алхахыг уншигч таниас би хүсээд эдгээр зөвлөгөөнүүдийг өгч байна.
1. Инээмсэглэ. Юу ч болоогүй байхад ч гэсэн инээмсэглэх нь өөрийгөө хамгаалж буй мэт санагддаг.
2. Магтаалыг сонсож сур. Тэд худлаа магтаж байна гэж битгий бод.
3. Энгийн нэгэн байхаас татгалз. Та бол ухаалаг болон авъяаслаг эмэгтэй.
4. Эргэлзээгээ хаяж, зөв шийдвэр хурдан гаргаж шийдэмгий бай.
5. Сайн унтаж амарч байгаарай. Ядаргаа болон үхсэн мэт арьснаас хол байх болно.
 
 
6. Шинээр юм сур. Шинэ хэл сурах ч юм уу, өөр спортоор хичээллээд үз.
7. Өөрийгөө битгий шийтгэ. Залуус, гэр бүлийнхэнтэй ярихдаа утгагүй зүйл ярьсан бол битгий өөрийгөө шийтгээрэй.
8. Тольноос түр холдоод үз. Тольний өмнө эргэлдэх тусам эмэгтэй хүн аз жаргалгүй болдог юм.
9. Өөрийн биеэ чагнаад үз. Чимээгүй орчинд суугаад өөрийн амьгалах чимээнд анхаарлаа төвлөрүүлж сайхан зүйлийн тухай бодож бай.
 
10. Нуруу, цээжээ үргэлж цэх яв. Цэх болон сайхан алхаа нь танд өөртөө итгэх итгэл өгдөг.
11. Өөрийгөө магтаж байгаарай. Өнөөдөр хийсэн бүхнээ бодоод өөрөөрөө бахарх.
12. Зөв хооллох хэрэгтэй. Зөвхөн эрүүл хүнс хэрэглэж эхлэхдээ та өөрөөрөө бахархах болно.
13. Үсчин ороод ир. Шинэ үсний засалт үргэлж сайхан сэтгэгдэл дагуулдаг. Мэдээж зохисон шүү.
 
14. Хийсэн утгагүй алдаагаа март. Алдсан бол давтах эрх байхгүй гэж өөртөө хэлж бай.
15. Спортоор хичээллэж фитнесст яв. Гарцаагүй өөрийгөө цоо шинэ мэт мэдрэх хүч юм шүү дээ.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл