solongonews
Ван Ян Польшийн Сенатын дарга Грозкитэй видео уулзалт хийв
2021-04-23 09:46
Ван Ян Польшийн Сенатын дарга Грозкитэй видео уулзалт хийв

БНХАУ-ын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Бүх Хятадын хорооны дарга Ван Ян өнгөрсөн пүрэв гарагт Бээжингээс Польшийн Сенатын дарга Грозкитэй видео хэлбэрээр уулзсан байна.

Ван Ян хэлэхдээ, энэ оны 2 дугаар сард Ши Жиньпин дарга Бээжин хотноо Хятад, CEEC-ийн удирдагчдын дээд түвшний уулзалтыг видео хэлбэрээр удирдан зохион байгуулж, чухал илтгэл тавьсан бөгөөд ерөнхийлөгч Дуда зэрэг Төв, Зүүн Европын орнуудын бусад удирдагчидтай хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөгөөний талаар зөвшилцөж, шинэ нөхцөл байдалд хамтын ажиллагааг бэхжүүлэх шинэ зөвшилцлийг нэгтгэж, шинэ хөдөлгөгч хүчийг хангасан байна. Хятад улс нь Польшийн харилцаанд үргэлж өндөр ач холбогдол өгч, Европтой хамтын ажиллагаагаа нэн тэргүүнд тавьдаг. Хоёр орны төрийн тэргүүний байгуулсан Хятад Польшийн харилцаа, цар тахлын эсрэг хамтын ажиллагаа зэрэг асуудлаар чухал зөвшилцөл, стратегийн удирдамжийг бид чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, найрсаг харилцааг бэхжүүлэн, солилцоо, харилцан суралцахыг гүнзгийрүүлж, хамтын хөгжлийг ахиулах ёстой. Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн бүх Хятадын хороо нь Польшийн Сенат болон Польшийн нийгмийн бүх салбартай солилцоогоо бэхжүүлж, Хятад, Польшийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд ахиулахад бэлэн байна гэжээ.

Грозки онцлохдоо, Хятад улстай олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, Польш, Хятадын харилцаанд шинэ ахиц дэвшил гаргахад хамтран ажиллах хүсэлтэй байна. Польш нь Төв, Зүүн Европын орнууд ба Хятад хоорондын хамтын ажиллагааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулах, ЕХ-Хятадын харилцааг улам бэхжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл