solongonews
Ая дууны сонирхол- “Айраг найргийн Хөххот”
2017-08-23 17:29
Хөххот- Монголчуудын хүслийг татсан хотоо. Алтан хааны үүсгэн байгуулсан Хөххот маань 70 жилийнхээ ойг сайхан угтсан Өвөр Монголын маань төв юм. Хөххотод хүсэл өвөрлөсөн залуучууд эрдмийн мөр хөөж ажиллана.

Хөгжмийн зохиолч Цэцэнцогт оюутан ахуй цагтаа найз Жинь Лүний хамт “Хөххотын өдрүүдийг цээжилж яваарай, хөөрхий нэрийг минь дурсаж яваарай” гэж дуулдаг “Зогсоолын хорин гурав” буюу “Найзын сэтгэл дүүрэн яваарай” хэмээх сайхан дуу зохиож, 90-ээд оны эхээр оюутан залуучуудын дунд ид дуулагдаж явсан нь өчигдрийн мэт санагдана. 

Сайхан дууг сэтгэлийн хур гэлцдэг. Үнэхээр бидний сайн мэддэг “Хөх Монголын өндөрлөг” дуунаас яруу найрагч, судлаач Ү.Начин болон хөгжмийн зохиолч Цэцэнцогтын бие биеэ олсон олон сайхан бүтээл бидний ангасан сэтгэлийн талд хур болон орж, амраг сэтгэлийн нууранд хун болон умбаж, итгэлийн урмыг хөгжөөж байсан учиртай. “Айраг найргийн Хөххот” дуу ч та бүхний сэтгэлд хүрнэ гэдэгт итгэж байна.

Омголон давхих онгон саарал, түшиг нь болсон далан хараа эргэж яваарай, Хөххотын өдрүүдээ цээжилж яваарай, хөөрхий нэрийг минь дурсаж яваарай!

  Хөгжмийн зохиолч Цэцэнцогт

 Яруу найрагч, судлаач Ү.Начин

Дуучин Сэрчмаа

Зохиогч: Цэцэнтунглаг
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл