solongonews
Хятад- Европын галт тэрэг дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна
2023-02-27 09:42
Хятад- Европын галт тэрэг дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.

    КОВИД-19 цар тахал дэгдсэнээс хойш эдийн засгаа хэрхэн сэргээн хөгжүүлэх асуудал одоогийн олон улсын өмнө тулгараад байгаа хамгийн чухал тулгамдсан асуудлын нэг болоод байна. Сүүлийн үед Хятад улс цар тахлын бодлогодоо зохицуулалт хийж, цар тахлаас эдийн засаг нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг боломжийн хэрээр багасгаж чадсанаар Хятадын үйлдвэрлэл болон иргэдийн амьдрал бүх талаар сэргэн хөгжиж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжлийн “тогтворжуулагч”, дэлхийн эдийн засгийн өсөлтийн “хөдөлгүүр” болж байна.

    Хятад-Европын галт тэрэг нь шуурхай, аюулгүй, тогтвортой, ногоон эдийн засаг бүхий шинэ хэлбэрийн олон улсын ачаа барааны тээвэрлэлтийн зам болсны хувьд, олон улсын аж үйлдвэр ба нийлүүлэлтийн гинжин хэлхээний жигд урсгалыг баталгаажуулж, Хятад улсаас дэлхийн нээлттэй хамтын ажиллагаа, “бүс ба зам”-ын  байгуулалтад оролцох, мөн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах чухал практик болоод байна. Албаны талын бүртгэлд харуулснаар 2013-2022 оны хооронд, Хятад улс болон зам дагуух улс оронтой хийсэн ачаа бараа худалдааны хэмжээ жилд дунджаар 8.6 хувиар өсөн нэмэгдэж, өнгөрөгч 2022 онд Хятад улсаас “Бүс ба зам” дагуух улс оронтой хийсэн ачаа бараа худалдааны хэмжээ түүхэн шинэ рекорд тогтоожээ. Үүнд: Хятад-Европын галт тэрэг нь  чухал үүрэг гүйцэтгэж, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд маш том гүүр болсон байна. Энэ оны 01-р сард Хятад-Европын хооронд нийт 1410 галт тэрэгний цуваагаар 147 мянган  чингэлэг ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тус тус 6 хувь болон 13 хувиар нэмэгджээ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, эмчилгээний эд материал зэрэг Хятадад үйлдвэрлэсэн төрөл бүрийн  бараа бүтээгдэхүүн нь дэлхийн олон улс орон бүс нутагт тээвэрлэгдэн хүрч, Хятад-Европын галт тэрэг нь 2020 оны 05-р сараас хойш 33  сар дараалан мянгаас дээш галт тэрэгний цувааг ажиллуулжээ. Үүний зэрэгцээ Хятад-Европын ачааны галт тэрэгний шугам хөгжихийн хэрээр Польшийн Лодзь, Германы Дуйсбург зэрэг хотууд олон улсын логистикийн төвийн статусаа тасралтгүй дээшлүүлж, дотооддоо үйлдвэрлэсэн онцлог бүтээгдэхүүнээ Хятад-Европын галт тэргээр Хятадын зах зээлд их хэмжээгээр нийлүүлэх болсон юм. Ингэснээр Хятад-Европын галт тэрэг нь Хятад улс болон зам дагуух улс орнууд хоорондын  улс төрийн харилцан итгэлцэл, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоог шинэ шатанд гарган хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн сэргэн хөгжилд чухал хувь нэмэр оруулж, маш олон “худалдааны зам”-ыг үйлдвэрлэл хүн ам төвлөрсөн “эдийн засгийн бүс” болгон хөгжүүлсэн билээ.  

   Одоогоор Хятад-Европын галт тэрэг нийтдээ 82 тээврийн шугамыг бүрдүүлж, Европын 24 орны 200 хотод хүрч, “Бүс ба зам” дагуух орнууд болон бүс нутгийн гадаад худалдааг сайжруулж, бүс нутгийн иргэдэд бодит ашиг тус ба шинэ боломжийг авчирч байна.  Хятад Европ бол урт хугацааны хамтын ажиллагааны түнш юм. Хойшид  Хятад-Европын галт тэрэг нь хоёр талын эдийн засаг худалдааны харилцааг урт хугацаанд эрүүл тогтвортой байлгах,  тогтвортой өсөлтийн өнөөгийн эрчмийг хэвээр хадгалан, дэлхийн эдийн засгийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэхэд улам илүү хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Зохиогч: Хасмөчир
Найруулагч: Хан Хуншя
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл