
“БАТ” гэдэг нь Хятадын цахим салбарын хүчирхэг гурван групп гэгдсэн “Байду”, “Алибаба”, “Тэнсэнт” гурвын товчилсон нэрийдэл юм байна.
“Байду” буюу “baidu” - Хятадын хамгийн том интернэт мэдээ мэдээллийн үйлчилгээний систем.
“Алибаба” - Хятадын хамгийн том цахим худалдааны систем.
“Тэнсэнт” - Хятадын хамгийн том интернэтийн ерөнхийлсөн үйлчилгээний систем, харьяанд нь QQ, WeChat зэрэг багтдаг.
БАТ кино бүтээж эхэлснээр кино урлагийн салбарынхныг шуугиулж, мөн дагжуулж авсан нь 2015 оны явдал билээ. Уламжлалт кино уран бүтээлчид хэсэгтээ энэхүү гурван “Аварга”-д “идүүлж”, нөмөрт нь боол мэт гүйх цаг ирж хэмээн айж явсан нь илүүц болж, өнөөг хүртэл БАТ маань кино ертөнцийг “Мөнгөөр зодож” дарангуйлаагүй л байна. Ингэхэд БАТ яагаад бүдэрсэн бэ? Амжилт гэдэг ихийг санаж, хурдан явахдаа бус, замаа харж, лавдуун алхахад суурилдаг аж.

/Зүүнээс/ “Байду”-г үүсгэн байгуулагч Ли Яньхун, “Алибаба”-г үүсгэн байгуулагч Жак Ма, “Тэнсэнт”-ийг үүсгэн байгуулагч Ма Хюатэн
Асар их санхүүжилттэй хэдий ч уран бүтээлийн ур, чанараар үг ярьдаг кино урлагийн салбарт Алибабагийн ууган бүтээл “Гатлагч” болон Тэнсэнтийн ууган бүтээл “Өсвөр залуу” төсөөлсөн амжилтдаа хүрч чадсангүй.
Хятадын киноны зах зээл уналтад орж, олон олон киноны компаниуд дампуурал зарласан сүүлийн өдрүүдэд Алибаба групп харин хоёр сайхан үр бүтээл гаргасны нэг нь тус группийн бүтээсэн “Бардамнагч залуу болон атгаг бүсгүй” кино, нөгөө нь мөн түүний хүч тавин рекламдсан “Нохойн зорилго” кино билээ. Үүгээрээ Алибаба Хятадын кино урлагийнханд дахин босох итгэл хайрлажээ.
Хятадын кино урлагийн салбар “интернэт +” саналыг сурталчлаад удаж байгаа хэдий ч интернэтийн давуу талыг хэрхэн ашиглаж, Хятадын кино үйлдвэрийн хөгжлийг дэмжих тал дээр мөн маш олон туршлага сургамж шаардагдаж байна. Кино урлагийн салбарт хөл тавьж эхэлсэн олон олон интернэт үйлчилгээний компаниуд хэрэв Хятадын кино салбарын төлөө шинэ санаа, шинэ замыг идэвхтэй эрэлхийлэх юм бол “интернэт +” хэмээгч нь нэгэн хоосон ухагдахуун байснаасаа бодит амжилт болон хөгжих нь гарцаагүй юм.
