solongonews
Үзэсгэлэнт сайхан Өвөр Монгол дэлхий дахины анхаарлыг татна (2)
2017-10-20 18:13
Өвөр Монголын төлөөлөгчдийн баг сурвалжлагчдын асуултад хариулт өглөө.

Оросын ТАСС хорооны сурвалжлагч: Ерөнхийлөгч В.Путин “Ази-Европын эдийн засгийн коридор”-г байгуулах тухай дурдаж, дарга Ши Жиньпин “Нэг бүс нэг зам”-ын санаачилгыг дурдсан. Өвөр Монголчууд орон нутгийн давуу талаа хэрхэн харуулах вэ? Ямар амжилт, ахицтай байх вэ? Цаашдын төлөвлөгөө?

Жан Жяньминь төлөөлөгч: Өвөр Монголын гадаад нээлтийг анхаарч байгаад маш баярлаж байна. ӨМӨЗО Хятад улсын умард хилд байрлаж, Орос, Монгол хоёр улстай хил нийлж байна. Хятад, Оросын хилийн шугам 1000 гаруй км үргэлжилнэ. 18 хилийн боомтоос 4 нь Орос улсад хандаж, олон улсын агаарын аяллын боомт 4 байна. Манжуур нь Орос улстай залгаж байгаа хамгийн том эх хуурайн хилийн боомт болно. Хятад, Оросын Жишяны галт тэрэгний 3 замын 2 нь Өвөр Монголын хилээр гарч байна. Тиймээс Өвөр Монгол дарга Ши Жиньпиний дурдсан “Нэг бүс нэг зам”-ын санаачилга болон ерөнхийлөгч В.Путины дурдсан “Ази-Европын эдийн засгийн коридор”-т маш чухал байр суурь байгаа юм.

Өвөр Монгол гадаад нээлтийг ард иргэдээ нээлттэй болгох, Өвөр Монголыг хүчирхэг болгоход байх ёстой зам болгон барьж, өөрийн ухамсраар “Нэг бүс нэг зам”-д нэгдэн үйлчилж, “Ази-Европын эдийн засгийн коридор”-той золгуулан үр дүн олж, амжилт бүтээл ихтэй байна.

Нэг. Өвөр Монголын 11 улстай 41 нөхөрсөг газар орны харилцаа байгуулж, Оросын Ар байгал хилийн орон зэрэг 9 газар оронтой нөхөрсөг харилцаа байгуулав.

Хоёр. Төрийн бодлого арга хэмжээ тогтоож, гол гол хил дамнасан төмөр зам, засмал замын төслийг байгуулж, Орос улсад хүрэх агаар аяллын шугамыг нэвтрүүлжээ.

Гурав. 2016 онд хил дамнасан юаниар таслан бодох ажил төрөл 100 тэрбум юань боомтыг давж, манай орноор дамжиж байгаа Хятад Европын чиглэлийн галт тэрэг 51 болж 1327 ээлжид хүрэв. Бүх орны хилийн боомтоор бараа дамжуулах чадвар 186 сая тоннд хүрчээ.

Дөрөв. Энэ жилийн өмнөх гурван улиралд хилийн боомтоор импорт экспортын барааны ерөнхий хэмжээ 10.5 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.6 хувиар нэмэгджээ. ОХУ Өвөр Монголын гол арилжааны түншлэл болно. Импорт экспортын арилжааны ерөнхий хэмжээ 2.34 тэрбум ам.долларт хүрч, мөн үеэс 15.2 хувиар нэмэгдэв.

Тав. Гадаад нээлт болон “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах хурал, Хонконг Макаогийн бизнесменийг урих хурал, гадаад харилцааны яамны дэлхийд хандуулсан танилцуулгын хурал, Хятад-Монголын үзэсгэлэнгийн чуулган зэрэг хурлыг зохион байгуулав.

Цаашид бид умард зүгт нээлт хийхээр стратегийн бодлогын чиглэлээ болгож, “Тавыг нэвтрүүлэх” ажлыг гол болгож, ОХУ-тай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж илүү үр дүнд хүрэхээр хичээнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл