solongonews
”COVID-19”-ийн хоёр дахь давлагааны эсрэг үндэсний хэмжээний хориг арга хэмжээ авахгүй гэжээ
2021-04-22 10:00
Энэтхэгийн Ерөнхий сайд Моди: ”COVID-19”-ийн хоёр дахь давлагааны эсрэг үндэсний хэмжээний хориг арга хэмжээ авахгүй

Энэтхэгийн Ерөнхий сайд Моди энэ сарын 20-ны орой телевизээр үг хэлэхдээ, Энэтхэг улс одоогоор "COVID-19"-ийн хоёр дахь давлагаатай тэмцэж байгаа боловч улс орон даяар хориг арга хэмжээ авахгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ:

- Хөл хорио тогтоох нь зөвхөн эцсийн арга хэмжээ юм. Бүх хүч чадлыг дайчлан үүнээс зайлсхийх хэрэгтэй. Халдварын өнөөгийн байдал өнгөрсөн жилийнхээс ялгаатай бөгөөд эдийн засагт нөлөөлөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Энэ нь асар том сорилт. Гэхдээ бид энэ бэрхшээлийг даван туулахын тулд хамтдаа тэмцэх ёстой гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл