
Тус уулзалт зөвлөгөөнд 56 орны 144 хотын нийт 700 гаруй төлөөлөгчид оролцож байна. Хятад улсын дэд дарга Ли Юаньчао хурлыг удирдав.
Уулзалт зөвлөгөөн нь "Шинийг санаачлах, хамтран ажиллах, хамтдаа хүртэх" уриан дор боллоо. Гадаад, дотоодын найрамдалт хотуудын орон нутгийн засаг захиргаа, олон улсын байгууллага болон энэ талын судалгаа хийж буй байгууллага, хувь хүмүүст ажлын үр дүнгээ харуулах, амжилт туршлагаас харилцан суралцах, хамтран ажиллах дүрэм журам, арга зам, тулгарч буй асуудал, сорилтыг хамтдаа даван туулах боломжоор хангах эрхэм зорилготой аж.
Хоёр жил тутамд нэг удаа болдог тус уулзалт зөвлөгөөн нь Бээжин, Шанхай, Чэндү, Гуанжөү зэрэг хотуудад болж байсан юм байна.
