
Орц: Гахайн утсан мах (300гр), чихрийн зуурмаг (190гр), буудайн гурил (260гр), сахар (25гр), хар архи (3гр)
Амтлагч: Ургамлын тос (80гр), хужрын уусмал (4гр), зөгийн бал (50гр), маханд багсрах гурил (100гр).
Гал тогооны хэрэгсэл: Шарах шүүгээ.
Хийх арга:
1. Өөх, хар мах нь ялгарсан гахайн утсан мах
2. Гахайн утсан махаа өөх, хар махаар нь ялгаж, тус тус жижиг дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ.
3. Хэрчсэн өөхийг сахартай жигд холино.
4. Хэрчсэн хар махаа хар архи, зөгийн балтай жигд холино.
5. Холимогуудыг хөргөгчний хуванцар саваар битүү бүрж, хөргөгчид 24 цагийн турш байлгаж амт оруулна.
6. Чихрийн зуурмаг, ургамлын тос, хужрын уусмалаа хольж жигд хутгана.
7. Гурилаа цацаж хийнэ.

8. Гурилаа гүйцэд зуурч бэлтгэнэ
9. Гурилаа хөргөгчний хуванцар саваар битүү бүрж 2 цагийн хугацаатай байлгана.
10. Хайруулын тавганд хуурай гурилаа хийж, шарлатал нь хуураад махтайгаа хольж зуурахад бэлтгэнэ.
11. Чихрийн зуурмаг.
12. Амт оруулсан өөх, хар махыг жигд хольж, чихрийн зуурмагаа нэмж зуурна.
13. Махан зуурмаганд хуурч болгосон хуурай гурилаа бага багаар цацаж нэмэхэд махан шанз аяндаа бөөгнөрч, хоорондоо барьцалдана.
14. Зуурсан гурилаа 20 гр орчим хэмжээтэй тасалж, махан шанзаа 30 гр орчим хэмжээтэй бөөрөнхийлж бөмбөг хэлбэртэй болгоно.
15. Хэсэглэсэн гурилаа элдэж нимгэлээд, шанзаа хийж бөөрөнхийлнө.
16. Еэвэнгээ хэвээр дарж хэлбэрт оруулна.
17. Шарах шүүгээг 250 хэм хүртэл халаана. Еэвэнгээ 5 минутын турш жигнэж гаргаад, өндөгний шингэн түрхэж, шарах шүүгээнд 200 хэмээр 15 минут шарахад еэвэнгийн хээ шарлан тодорч бэлэн болно.
