solongonews
Их нууруудын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийг уриалав
2021-04-13 10:58
Хятад улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Их нууруудын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийг уриалав

Хятад улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч Дай Бин энэ сарын 12-ны өдөр Аюулгүй байдлын зөвлөлийн Африкийн Их нууруудын бүс нутгийн асуудлын тухай видео уулзалтад оролцож, Африкийн Их нууруудын бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг дэмжихийг уриалсан байна.

Дай Бин хэлэхдээ: - Африкийн Их нууруудын бүс нутгийн улс орнууд хэсэг хугацаанд цар тахалтай тэмцэх , хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, хамтын хөгжлийг ахиулах, энх тайван, тогтвортой байдлын чиг хандлагыг үргэлжлүүлэн бэхжүүлэх талаар шаргуу ажиллав. Үүний зэрэгцээ, бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн, угсаатны хүчирхийллийг хараахан арилгаагүй, эдийн засгийн хөгжил, хүмүүсийн амьжиргаанд олон бэрхшээл тулгарч, олон улсын хамтын нийгэмлэг бүс нутаг дахь анхаарал, хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэх ёстой гэв.

Найруулагч: Bandi
Эх сурвалж : http://www.xinhuanet.com/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл