
90 настай энэ өвөөг Бажү гэдэг. 1920 оны 03-р сарын 20-ны өдөр Хятадын Төвдийн Ласа хотын хөдөө орон нутагт төржээ. Ээжээсээ анх дүү наймуулаа байсан гэнэ. Амьдрал ядуу буурай, нийгмийн байдал сайнгүй байсан зэрэг шалтгаанаас болоод Бажү нэг дүүтэйгээ хамт төрсөн нутагтаа үлдэж, бусад анх дүү 6 нь гэрээсээ явсан байна.

Өнөөдөр 03-р сарын 20-ны өдөр. Бажү өвөө төрөл садантайгаа болон олон хүүхдийн хамт бялуу хувааж баяр хөөртэй төрсөн өдрөө тэмдэглэлээ. Бажү өвөө нутгийн ардын дуугаа дуулсны дараа баярын бялуугаа хуваасан байна.
- Тухайн үед би цадтал идэж байгаагүй, дулаан хувцас өмсч үзээгүй. Өдөрт мал маллаж тун завгүй ажилладаг. Зарим бие муутай залуус хүнд хүчир хөдөлмөрөөс болон амиа алддаг байсан. Би урт наслахыг бодоогүй хэмээн Бажү өвөө дурсамжуудаасаа хуваалцаж байв.

Төвдийн ардчилал, шинэчлэлийн дараа тэрээр газар, байр, малтай болохын зэрэгцээ Динга тосгондоо “Сайхан амьдрахад туслах баг” байгуулж, шинэ амьдралын хуудсаа эхлүүлжээ. Үүнээс хойш эхнэртэй болж, өрх тусгаарлан, нутаг усандаа нэрд гарсан нэгэн болсон байна. 60 жилийн хугацаанд эдний таван ам бүлийн амьдрал тэнгэр газар шиг өөрчлөгджээ. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас иргэддээ туслах бодлогын дагуу жил бүр 13 мянган юанийн нөхөн олговор олгох болсон бөгөөд амьдрал нь амар амгалан, аз жаргалтай болжээ. Бажү өвөө:
- Сүүлийн үед Төвд хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт сайжирч байна. Хүн бүр урт наслахыг хүсч байна. Би урт настай болсон ч илүү олон жил амьдрахыг хүсч байна хэмээн 90 насныхаа төрсөн өдрөөр ярьжээ.
