solongonews
18 дахь удаагийн соёлын яармаг ирэх долоо хоногт болно
2022-12-25 18:38
18 дахь удаагийн соёлын яармаг ирэх долоо хоногт Шэньжэнь хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болно.

 Хятадын (Шэньжэнь) 18 дахь удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн яармаг 2022 оны 12-р сарын 28-ны үдээс хойш албан ёсоор нээлтээ хийж, 12-р сарын 29-нөөс 2023 оны 01-р сарын 02-ны хооронд олон нийтэд нээлттэй болно.

 Экспог Хятадын Коммунист Намын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтэс (Үндэсний хэвлэл, хэвлэлийн газар, Зохиогчийн эрхийн үндэсний газар, Үндэсний кино удирдах газар), Соёл, аялал жуулчлалын яам, Худалдааны яам, Төрийн Радио Телевизийн Захиргаа, Хятадын Олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Гуандун мужийн захиргаа болон Шэньжэн хотын захиргаа хамтран зохион байгуулж, Соёл, аялал жуулчлалын яам ээлжээр ивээн тэтгэх болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл