solongonews
Ордос охин Мэлмэй Хятадын улсын ангид элсүүллээ
2019-04-17 11:19
Ордос охин Мэлмэй Хятадын улсын ангид элсүүллээ

Ордос хотын Хангин хошууны Мэлмэй гэх охин Улсын өсвөр насны волейболын ангид элссэн сайхан мэдээ ам дамжин яригдаж, монгол түмний маань бахархал болж байгаа билээ.

Хөдөөний малчин айлын охин Мэлмэй 1.9м өндөртэй юм. 2016 оны 06 дугаар сард Ордос хотын Монгол дунд сургуульд элсэж, 2017 оны 04 дүгээр сард Бугат хотын Нэгдүгээр дунд сургуульд сурч волейболын мэргэжлийн ангид оржээ. Тэрээр улсын уралдаан тэмцээнд олон удаа оролцож байсан гэнэ.

2019 оны Хятад улсын “Таван өртөө” өсвөр насны волейболын цуврал тэмцээн болон 2019 оны Хятад улсын өсвөр насны спортын тэмцээний “элсэн дээрх волейбол тоглох тэмцээн”-д оролцохоор Мэлмэй охин Хай Нандао аралд бэлтгэл дасгал хийж байгаа юм байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Талын дуу хоолой радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл