solongonews
Хөххотын төмөр замын товчоо урьдчилсан байдлаар 450 мянган жуулчин хүлээн авна
2017-03-29 16:58
Ханшны амралтаар Хөххотын төмөр замын товчоо урьдчилсан байдлаар 450 мянган жуулчин хүлээн авна.

Хөххотын төмөр замын товчооны мэдээлэлд үндэслэхэд, төмөр замын товчоо урьдчилан тооцоолсноор ханшны амралтын хугацаанд жуулчдын галт тэргээр зорчих нь давхардсан тоогоор 450 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.2 хувиар нэмэгдэнэ гэжээ.

Статистик тоо бүртгэлийг үндэслэхэд, энэ сарын 28-ий өдрийн үдээс өмнө, 4 дүгээр сарын 1-ий өдөр хөххотөөс Дүнхуа хот  хүрэх K41 ээлж, Бээжинд хүрэх K90 ээлж, K264 ээлж, K574 ээлжийн галт тэргэний тасалбар үндсэндээ худалдан дуусаж ба Тяньжин хот хүрэх K886 ээлжийн галт тэргэний тасалбар нэгэнт дуусжээ. Өвөр Монголын Бугат хотоос  Ханжөү хот хүрэх чиглэлийн Z284 ээлжийн галт тэргэний тасалбар нь зөвхөн суудалгүй хэдэн тасалбар үлдээд байгаа аж.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл