solongonews
“Үхэр зээлж үхэр буцаах” төсөл нь хүмүүст ашиг хүртээжээ
2021-01-19 10:02
“Үхэр зээлж үхэр буцаах” төсөл нь хүмүүст ашиг хүртээжээ.

Хятадын Гуанши мужийн Хэци хотын Дү-Ань Ёо үндэстний өөртөө засах шяний Жюү Дү тосгоны Жа Лүньдүнь хэмээх газар тосгоны иргэн Вэй Жяжүө түүний эхнэр Лю Хүнлин нар завгүй ажиллана. Тэд тариаланчдын хамт сүрэл зөөж, үхрийнхээ өдрийн тэжээлийг бэлтгэдэг.

Хятадын Гуанши мужийн Вэй Жяжүө архаг өвчнөөр шаналж, удаан хугацаанд эм тариа хийсэн бөгөөд түүний эхнэр ч бас өвчтэй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд тэд эм, эмчилгээнд зориулж их хэмжээний мөнгө зээлжээ. Үүнээс гадна гурван хүүхэд нь сургуульд сурч байдаг. 2015 онд амьдрал ядуу буурай өрхөөр бүртгүүлжээ. - Тухайн үед амьдрал үнэхээр хэцүү байсан. Би амьдралд итгэл алдарсан гэж Вэй Жяжүө ярив.

2017 онд Дү-Ань Ёо өөртөө засах шянь нь “Үхэр зээлж үхэр буцаах” хэмээх ядуурлыг бууруулах төслийг шинээр хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн тэргүүлэх аж ахуйн нэгжүүд ядуу өрхөд үнэ төлбөргүй тугал “зээлж”, дараа нь нядлахад бэлэн болмогц дахин худалдаж авдаг. Тэд зөвхөн тугалын үнийг суулган авдаг байна. Тус орон нутаг нь “засгийн газар, аж ахуйн нэгж, даатгал, боловсон хүч, тариаланчид” гэсэн тавыг нэгжүүлсэн тогтолцооны дагуу “тариаланчид бие даан өсгөх, хамтарсан бүтээн байгуулалт хийж хамтдаа тэжээх, аж ахуйн нэгжээс орлон тэжээх” зэрэг үржлийн загваруудаар дамжуулан, төсөлд хамрагдахаар өргөдөл гаргасан тариаланчдад бага хэмжээний зээл, татаас, ослын даатгал, үржлийн технологи зэрэг үйлчилгээ үзүүлдэг байна.

Вэй Жяжүө ядуугаас бууруулах “үхэр зээлж үхэр буцаах” төсөлд хамрагдахаар холбогдох хэлтсүүдийг эрсэн байна. Тэр засгийн газрын татаас, хөнгөлөлттэй зээлийг ашиглан 45 мянган юанийн зээлээр 11 үхэр худалдан авсан байна. Мөн үхэр үржлийн хоршоо байгуулж, махны чиглэлийн үхэр тэжээхээр шийдэв.

2018 онд Вэй Жяжүө болон түүний эхнэр бүтэн нэг жилийн турш шаргуу ажилласны үр дүнд мөн засгийн газрын үхрийн аж ахуйн техникийн үйлчилгээний ачаар 11 үхрээс 70 мянган юанийн цэвэр ашиг олжээ. Мөн орны 9-р сард Вэй Жяжүө “үхэр зээлж үхэр буцаах” загварын замаар ядуурлаас ангижирсан ба коммунист намын гишүүн болжээ.

Ядуурлаас ангижирсан Вэй Жяжүө амьдралаа улам өөд нь татахаар зорин үхэр үржүүлгээ өргөжүүлэхээр хатуу шийджээ. Тэр засгийн газраас 27 үхэр зээлж, өөрөө 30 үхэр худалдаж авлаа. Үхэр үржүүлгийн мэргэжил туршлагаа ашиглан эргэн тойрны амьдрал ядуу буурай өрхүүдийг үхрийн аж үйлдвэртэй нэгдэхийг сурталчилж, тосгоны иргэдийг ядуурлаас гаргаж баяжих замаар хөтөлжээ. Вэй Жяжүөгийн амьдрал өдөр ирэх тусам сайжирсан байна. Одоогоор Вэй Жяжүө гэр бүлээрээ эрүүл мэндийн даатгалд хамрагдаж, хүүхдүүд нь сургуулийн татаастай болж, мал аж ахуй эрхлэх хоршоо нь сайжирсаар байна.

- Амьдрал нь өөрийн тэмцэл чармайлтад суурилдаг. Бид өөрөө шаргуу хөдөлмөрлөж, хичээж зүтгэж л байвал аз жаргалтай амьдрах болно гэж Вэй Жяжүө ярив.

Бүртгэлээс үндэслэхэд 2017 онд “үхэр зээлж үхэр буцаах" төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Дү-Ань нийт 38226 зээлийн үхэр гаргаж, нийт 231.5832 сая юанийн хөрөнгө оруулалт хийснээс нийт 30514 айл өрхөд ашиг тус хүртээжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл