solongonews
Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.858.8 тэрбум кВт.цаг хүрчээ
2022-12-15 20:16
Хятадын эхний 11 сард бүх нийгмийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.858.8 тэрбум кВт.цаг хүрчээ.

Хятадын Эрчим хүчний үндэсний газраас 15-нд цахилгаан эрчим хүчний хэрэглээний мэдээллийг гаргаж, 01-ээс 11 дүгээр сар хүртэлх бүх нийгмийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээ 7.858.8 тэрбум кВт.цаг болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна.

Үйлдвэрлэлийн салбараар авч үзвэл нэгдүгээр анхдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 105.1 тэрбум кВт.ц буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.7 хувь нэмэгдэж, хоёрдогч аж үйлдвэрийнх 5186 тэрбум кВт.ц буюу өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувь өссөн байна. Гуравдагч аж үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 13576 тэрбум кВт.ц ба энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 4.1 хувь нэмэгдсэн байна. Хот, хөдөөгийн иргэдийн амьдралд ашигласан цахилгаан эрчим хүчний хэрэглээ 1210.1 тэрбум кВт.ц болж, өнгөрсөн оны мөн үеэс 12 хувь нэмэгдсэн байна.

Зохиогч: ДАЙ ШАОХЭ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл