Сүүлийн өдрүүдэд Хятад улсаас Монгол Улсад цар тахлаас урьдчилан сэргийлэх шинэ ээлжийн тусламжийн эд материал хандвласан байна. Энэхүү сайхан үйл ажиллагааг Өвөр Монголын Шилийнгол аймгийн захиргааны гадаад албаныхан хариуцан гүйцэтгэжээ.

Энэ удаад Хятадын талаас Монгол Улсын Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг зүүн бүс нутгийн гурван аймагт эмчилгээний амны хаалт, ариутгалын бодис зэрэг 190 мянган юаний өртөг бүхүй эд материалаар тусалсан байна.

Энэ үеэр мөн Шилийнгол аймгийн Зүүн хатавч хилийн хянан шалгах өртөө болон Шилийнгол аймгийн хилийн хамааралтын салбар анги хамтран Монгол Улсын хилийн хамгаалалтынханд цар тахлаас урьдчилан сэргийлэх тусламжийн эд материал хүргэсэн байна.

