solongonews
Өвөр Монголын залуучуудын гэрэл зургийн анхдугаар удаагийн урлагийн үзэсгэлэн
2017-03-20 12:02
Өвөр Монголын залуучуудын гэрэл зургийн урлагийн анхдугаар удаагийн үзэсгэлэн 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл Өвөр Монголын уран зургийн ордонд болно.

Тус Гэрэл зургийн үзэсгэлэнг  ӨМӨЗО- ны Утга урлагийн холбоо , Өвөр Монголын гэрэл зурагчдын нийгэмлэгээс зохион байгуулж, нутаг усны өнгө үзэмж амьдрал ахуйн бодит ажиглал, зан үйл, хөрөг зураг зэргээс сэдэвлэгдэсэн олон бүтээлүүд нь уран зураглал, онцгой сэдэв сонголтоороо үзэгч олны анхаарлыг татаж байна. Үзэсгэлэнд нийт 120 гаруй залуу гэрэл зурагчдын 1600 гаруй гэрэл зургийн бүтээл  дэлгэгдсэн байна. Үүнд, 96 бүтээл нь шалгаруулалтад орж, шагнал хүртжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл