БНХАУ-ын дарга Ши Жиньпин 04-нд АИХ-ын танхимд Кенийн ерөнхийлөгч Келаттатай уулзсан байна.
Ши Жиньпин: Өнгөрсөн 5 жилд ерөнхийлөгч тантай 3 удаа уулзаж, Хятад, Кенийн харилцааны байр суурийг хоёр удаа дээшлүүллээ. Хятад, Кенийн бүх талын стратегийн хамтын ажиллагаа түргэн хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа хоёр орны тэргүүн эгнээнд явж байна. Кенитэй нам, улс орны засаглалын тухай туршлагаа солилцож, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөтгөн, хүмүүнлэгийн болон орон нутгийн солилцоог бэхжүүлж, Кени "4 дэх том хөгжлийн зорилт"-оо биелүүлэхэд туслахад Хятад улс бэлэн байна. Кени "Бүс ба зам"-ын хамтын ажиллагаанд оролцохыг Хятад улс сайшаана. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд Кени улс амжилттай нэгдэн орсонд баяр хүргэе. Кенийн тал төмөр зам дагуу эдийн засгийн бүс, аж үйлдвэрийн парк байгуулахыг дэмжихэд бэлэн байна гэж онцолжээ.
Келатта: - Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулганы Бээжингийн дээд уулзалт чуулганы ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон нь хоёр талын хамтын хөгжлийг дэмжихэд ашигтай юм. Ши Жиньпин даргын удирдах чадвараар бахархаж байна. Хятад улстай бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, "Бүс ба зам"-ын бүтээн байгуулахад идэвхтэй оролцон, дэд бүтцийн холболтыг дэмжихэд Кени улс бэлэн байна гэж онцоллоо.
Уулзалтын дараа хоёр орны төрийн тэргүүн, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцжээ.
Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй уулзав
2018-09-05 18:03
Ши Жиньпин Кенийн ерөнхийлөгчтэй уулзав
Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
