solongonews
Хятадын эдийн засаг дарамтыг даван туулах бүрэн боломжтой
2016-03-06 14:10
Хятадын эдийн засаг дарамтыг даван туулах бүрэн боломжтой.

Хятадын ерөнхий сайд Ли Кэчяны XII сонгуулийн БХАТИХ-ын IV чуулганд тавьсан Засгийн газрын ажлын тайланд дотоод гадаадынхан өргөнөөр анхаарал хандуулж байна. Төрийн зөвлөлийн судлалын албаны дэд дарга Хуан Шөүхүн тус тайланг боловсруулах ажлыг удирдсан хүний хувьд Хятадын эдийн засгийн байдлын тухай ярихдаа, энэ жил асар их дарамт, сорилттой тулгарах боловч үзэл баримтлалаа шинэтгэн, өөрчлөлт шинэчлэлтийг үргэлжлүүлж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, шинэ амжилт тогтооно гэдгийг онцолжээ.

 
Тэрээр: Ерөнхий сайд Ли Кэчяны хийсэн Засгийн газрын ажлын тайланд ХКН-ын төв хорооноос Төр Засгийн жолоог залах стратегийн төлөвлөлтийг танилцуулж, орон нутгууд олон салбарын хүсэл шаардлагыг тусгаж, нийгэм нийтийн анхаарал хандуулан сонирхож байгаа асуудлууд, хүсэн шаардаж байгаа зүйлүүдэд хариулт өгсөн юм гэжээ.

 
Мөн өнгөрсөн жил бид маш их сорилттой тулгарч байсан боловч дэлхий нийтийн анхаарлыг татсан амжилт гаргасан. Өнөөдөр бид эдийн засгийн тогтолцооны бүтцийг сайжруулж, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг бүрдүүлж байна. Эдийн засагт эрсдэл, дарамт тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн чиглэл хандлагаа батлах талаар илтгэл дүүрэн байгааг тайланд харуулсан юм гэжээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл