solongonews
Мөнгөө зөв зарцуулах хэрэгтэй шүү
2015-12-28 18:21
Оюутны тэтгэлэг, эцэг эхийн өдөр тутмын өгж байгаа мөнгө, баяр ёслол тэмдэглэлт өдрүүдээр цуглуулсан мөнгө гээд бодоод үзхэд бид маш их мөнгөтэй баймаар, гэвч юунд үрсэн нь мэдэгдэхгүй нэг л мэдэхэд түрийвч, данс мөн халаас хоосорчихсон байгааг бид анзаардаг.
 Ямар нэгэн чухал зүйлд үрсэн үгүйгээ бодоод үзхээр үргэлж үгүй гэдэг хариултанд хүрээд байна уу? Дараа нь дэмий зүйлд мөнгөө үрсэндээ харамсаж, авсан зүйл чинь хэрэггүй зүйлсийн жигсаалтруу шилждэг. Гадуур дэмий явж дэмий зүйлд мөнгөө үрэхгүйгээр, дараа нь харамсахгүйгээр мөнгөө яаж зөв зохистой зарцуулах вэ?
 
Үүний тулд хийхийг хүсдэг, хийгээд түүнээсээ кайф, сайхан мэдрэмж, амар амгалан гээд бүхий гайхалтай мэдрэмжийг авдаг зүйлсээ хийх хэрэгтэй. Хэрвээ юу хийхээ үнэхээр мэдэхгүй байгаа бол зүгээр л өөрийгөө нээж шинэ зүйлс хийж үз.  
 
Жишээ нь би саяхан цагаа барьдаггүй найзуудынхаа тусламжтайгаар өөрөө өөртэйгөө сайн танилцсан юм. Манай найз цагаа барихгүй намайг бараг цаг гаран хүлээлгэсэн, урд өмнө нь найзуудыгаа хүлээх дургүй байсан бол харин тэр өдөр их таалагдсан шүү. Уулзах гээд болзчихсон байсан газрын хажууханд нэгэн кафе байдаг боловч бид хэзээ ч тийшээ орж байгаагүй. 
 
Харин тэр удаад би ормоор санагдаад орж үзсэн нь надад маш их таалагдсан юм. Ганцаараа цонхны дэргэд суугаад гадаад ертөнцтэй танилцах. Халуун цай ууж дулаацангаа цонхны цаана байх тэр ертөнцтэй танилцах надад маш их таалагдсан. Харин найзууд маань ирсэний дараа би тэднийг тэр кафед дуудаж цай, кофе уунгаа хов жив ярилцсан юм.
 
Манай найзуудад ч маш их таалагдсан,  өвлийн хүйтэн цагт дулааханаас гадна тохитой мөн найзуудтайгаа ярилцаж суух хамгийн тохиромжтой газар мэт санагдсан. Мөнгө бага үрэхээс гадна харамсах зүйлгүй цагийг өнгөрөөх болно.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл