Дархлаагаа сайжруулахын тулд цусаа тэтгэнэ. Яаж тэтгэх вэ гэвэл үхрийн булууны яс, шилбэ, бүдрэн, шийр тагалцгийг зөөлөн гал дээр бүтэн хоног буцалгаж, шаргал туяаг цагаан шөл гаргаж уувал энэ нь цус төлжүүлэх шөл болдог. Цус алдаж тамирдсан, цус багатай, цусны дутагдалд орсон ямар ч хүнд ийм шөлийг өгөхөд хурдан тэнхэрдэг.
Энэ шөлнөөс тос ихээр ялгардаггүй ч багахан тосыг нь авч түрхэж хэрэглэхэд ч цусыг төлжүүлнэ. Тосыг нь өрц, дунд чөмөг, шилбэ зэрэгтээ халуун дүүгтэй үрж, илж хэрэглэнэ.
Монгол домч судар дахь энэ мэдээллийг 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлснээс хойш өвдгөөр хатгаж, шилбээр сэнгэнэдэг нь алга болж,огт оргүй байсан хумсны угийн хонь хүртэл гарч ирсэн нь ясны сийрэгжилтээс аврагдсаныг илэрхийлнэ. Дархлаа сайтай хүнээс корона байтугай нь айх тул олдоцтой, өртөг багатай, бие махбодод шингэц сайтай ардын эмчилгээгээ болхи гэж гололгүй, буруу гэж таягдалгүй хэрэглээд үзээрэй.
Ядаж төрөх насны охинтой бол төрөхдөө тэнхээтэй,ц.ус багадалт үгүй,төрсөн нялх нь биерхүү,эрүүл чийрэг,цахиур нь хүртэл 3 сартайдаа цухуйх нь гайхам. Эр эм,хөгшин залуугүй цар тахлаас дархлаажиж, царай зүс өнгөжиж, алсдаа цус харвахгүй, цуцаж майжганахгүй,зүрхний шигдээс болохгүй, зөнөхгүй, таяг тулахгүй тэнхээтэй өтлөх бэлтгэл хангагдана. Дээрх өвчлөлүүдээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.
