solongonews
Гадаад худалдааны импорт, экспорт 21 их наяд 340 тэмбум юаньд хүрэв
2021-08-07 21:38
Гадаад худалдааны импорт, экспорт 21 их наяд 340 тэмбум юаньд хүрэв

    Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 14 сар дараалан өмнөх жилийн мөн саруудаас эерэг өсөлттэй болж, гадаад худалдаа үргэлжлэн сайжирч буйг Гаалийн ерөнхий газар 08-р сарын 07-нд мэдэгдлээ.

Гаалийн ерөнхий газрын статистик бүртгэлээс үзвэл оны эхний долоон сард Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын нийт хэмжээ 21 их наяд 230 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 21.34 хувиар нэмэгджээ. Үүнд экспорт 11 их наяд 660 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрөгч оны мөн адил хугацааныхаас 24.5 хувиар өсөж, импорт 9 их наяд 680 тэрбум юаньд хүрсэн нь 24.4 хувиар нэмэгдсэн байна. 07-р сар гэхэд Хятад улсын гадаад худалдааны импорт, экспортын ерөнхий хэмжээ 3 их наяд 270 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн тус сараас 11.5 хувиар өссөн байна.
     Оны эхний долоон сард Хятад улсын хувийн компани нэгжүүдийн импорт, экспорт 10 их наяд 230 тэрбум юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеэс 31 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт хэмжээнд 47.9 хувийг эзэлж, ноднингийн адил хугацааныхтай харьцуулбал 2.4 нэгжээр дээшилжээ.
     Үүний зэрэгцээ Хятад улс шинэ зах зээлийг идэвхтэй нээж, олон улсын зах зээл дэх төлөвлөлтөө сайжруулж байна. Хятад улсаас АСЕАН, ЕХ, АНУ болон Японтой хийсэн импорт, экспортын хэмжээ тус тус 3.12 их наяд, 2.96 их наяд, 2.62 их наяд болон 1.37 их наяд юаньд хүрсэн нь ноднингийн мөн үеийнхээс 24.6, 23.4, 28.9 болон 12.6 хувиар тус тус өсчээ. Үүний дотор АСЕАН нь Хятад улсын худалдааны нэгдүгээр том түнш болж, Хятад улсын гадаад худалдаанд 14.6 хувийг эзэлжээ. Мөн хугацаанд Хятад улсаас "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт, экспортын хэмжээ 6 их наяд 300 тэрбум юаньд хүрч, ноднингийн адил хугацааныхаас 25.5 хувиар нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл