solongonews
Өвөр Монголын аялал жуулчлалын салбар хөгжиж байна
2022-05-20 12:11
Өвөр Монголын аялал жуулчлалын салбар хөгжиж байна.

    Урин дулааны цаг ирэхэд усан хангамжийн системээрээ алдартай Бань Динин тосгонд Хөххотын иргэд олон ирэх болжээ. Голын эрэг дээр жуулчид загас барин, цаасан шувуу нисгэж, усаар тоглон, эрч хүчээр дүүрэн дүр зураг харагдана.

    ӨМӨЗО-ы 12 аймаг хот аялал жуулчлалын хөнгөлөлт үзүүлэх аргыг хэрэгжүүлж байна. 05-р сарын 01-ний амралтаар ойрын зайн аяллууд их байсан. Нийт 5 сая 322 мянга 200 жуулчин хүлээн авч, 2 тэрбум гаруй юанийн аялал жуулчлалын орлого олсон байна. Өнөөгийн цар тахлын үед энэ амжилт тийм ч амар байгаагүй. Энэ жил Өвөр Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор шат дараалсан дэмжлэгийн бодлогыг хэрэгжүүлсэн. Өөртөө Засах Орны Соёл, Аялал Жуулчлалын Газар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр дүнтэй ажил хийсээр байгаагийн зэрэгцээ аялал жуулчлалын хангамжийн чанар, үр ашгийг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөгөө, идэвхтэй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.

    Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жилийн турш 150 сая гаруй дотоодын жуулчин хүлээн авахыг хичээж, дотоодын аялал жуулчлалын орлого 200 тэрбум юаниас давж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10 гаруй хувиар өсөх болно.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл