solongonews
Бүх дэлхийн хил дамнасан илгээмж хүргэлтийн зах зээл дэх Хятад улсын эзлэх харьцаа 4 хувь орчимд хүрэв
2019-11-27 16:16
Бүх дэлхийн хил дамнасан илгээмж хүргэлтийн зах зээл дэх Хятад улсын эзлэх харьцаа 4 хувь орчимд хүрлээ.

    - Хятад улс бол бүх дэлхийн хил дамнасан илгээмж хүргэлтийн зах зээлийн чухал оролцогч. Одоогийн байдлаар Хятад улсын зах зээлээс ирсэн боодол баглааны эзлэх харьцал нэгэнт 38 хувьд хүрсэн байна. Хятад улсын шуудангийн бүх ажил төрлийн бүтэн жилд тулгуурлах хил дамнасан цахим худалдааны арилжааны хэмжээ 350 тэрбум юанийг давав гэж энэ сарын 26-ны өдөр явагдсан олон улсын шуудангийн холбооны цахим худалдааны хил дамнасан хамтын ажиллагааны бүх дэлхийн их хурал дээр Хятад улсын шуудангийн товчооны дарга Ма Жюньшэн хэллээ

Олон улсын шуудангийн холбооны цахим худалдааны хил дамнасан хамтын ажиллагааны бүх дэлхийн их хурал 11-р сарын 26-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл Шямэньд явагдаж, олон улсын шуудангийн холбооноос санаачлан зохион байгуулж, улсын шуудангийн товчоо, Хятад улсын шуудангийн групп компани болон Шямэнь хотын засгийн газар хамтран эрхлэн зохион байгуулав.

Бүртгэлд үндэслэвэл, 2018 онд бүх дэлхийн хил дамнасан илгээмжийн дотор шуудангийнхан ойролцоогоор 70 хувийн ажлыг гүйцэтгэжээ. Эдгээр хил дамнасан илгээмж нь хувцас загвар, хэрэглээний төрлийн цахим бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн зэргээр голлож 72 хувийн илгээмж нь 1 кг-аас хөнгөн байв. Энэ нь шуудангийн илгээмжийн өндөр үнэ өртөгтэй, хөнгөн жижиг зүйлийг илгээх давуу талтай ихэд нийцсэн байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл