Үндэсний соёл амралтын хүрээлэн дэлхийн “Гэр бүлийн өдөр” ийг угтаж бүх тоглоомдоо 50 хувийн хөнгөлөлт зарласан байна. Тус хүрээлэн үйлчлүүлэгчиддээ хайртай гэр бүлтэйгээ дурсамж дүүрэн мөчүүдийг өнгөрүүлэх боломжийг олгож энэ сарын 13,14,15,16-ны өдрүүдэд 50 хувийн хямдрал зарлаж байгаа аж.
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хэлэлцээрээр 1994 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоол баталсан байдаг. Энэ өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 22 дахь жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил долоо дахь удаагаа тэмдэглэж байгаа юм байна. Паркын тоглоомны үнийг та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэж байна. Гэр бүлийн өдрүүдэд тоглоомны үнэ энэ үнээс 50 хувь хямдрах юм байна.


