solongonews
Халдварын эсрэг ялгаа зөрөөг багасгахын тулд улс орнуудтай үргэлжлэн хамтран ажиллана
2020-04-23 20:25
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом орон нутгийн цагаар энэ сарын 22-нд ”COVID-19” бидэнтэй удаан хугацаанд хамт орших болохоор бас хол замыг замнах шаардлагатай байна.

    Маш олон улс орон вирусын тархалтыг амжилттай таслан зогсоосон боловч шинэ коронавирус маш аюултай байна. Дэлхийн хүн амын ихэнх нь эмзэг хэвээр байгаа бөгөөд тахал өвчин тархах хандлагатай байгааг түрүүний нотолгоо харуулж байна гэж мэдэгдлээ.

Тедрос Адханом Гебрейесус одоогоор ДЭМБ ”COVID-19”-өөр өвчилсөн 2.5 сая тохиолдол бүртгэгдсэн тухай мэдүүлэг хүлээн авсан. Адил бус бүс нутагт халдварын тархалт өөр өөр байна. Баруун Европын олонх орнуудад халдварын байдал тогтворжсон буюу буурах хандлага гарч байна. Африк, Төв ба Өмнөд Америк, Зүүн Европын бүс нутагт бүртгэгдсэн тохиолдол олон биш боловч тархалтын нөхцөл байдал улам бүр нэмэгдэж, олонх улс орнуудад коронавирусийн халдварын тархалт эхний үедээ байна гэж хэллээ

Тедрос Адханом Гебрейесус дэлхий дахин өнгөрсөн жилүүд рүү буцахгүй тул дэлхий ертөнц шинэ төлөв байдалтай байх шаардлагатай байна. Тухайбал, илүү эрүүл саруул, аюулгүй, бэлтгэл сайтай байх ёстой. Одоогийн байдлаар улс орнуудын зөвхөн 66 хувь нь коронавирусээр өвчилсөн өвчтөнд халамж үзүүлэх эмнэлзүйн лавлах системийг бий болгосон. Харин улс орнуудын 48 хувь нь нийгмийн оролцоотой төлөвлөгөөнд хамрагдаж, улс орнуудын зөвхөн 48 хувь нь халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих төсөл, эмнэлгийн тоног төхөөрөмж зэргийг оролцуулсан усны нөөц, эрүүл ахуйн стандартыг ашиглаж байна. Иймээс ДЭМБ эдгээр цоорхойг багасгахын тулд улс орнуудтай үргэлжлэн хамтран ажиллах болно гэж мэдэгдсэн байна.

ДЭМБ ”COVID-19”-ийн халдварын талаар бүр эрт сэрэмжлүүлэг өгөх ёстой эсэх асуултын хариуд Тедрос ДЭМБ оновчтой цагт нь эрт сэрэмжлүүлэг өгсөн. Түүнээс хойш бараг гуравдугаар сар дууслаа. Тухайн үед Хятадаас бусад 82 оронд халдварын тохиолдол бүртгэгдээд байсан улс орнууд хариу арга хэмжээ авах хангалттай хугацаа байсан гэж илэрхийллээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл