solongonews
Дэлгүүрт царайгаа уншуулж тооцоо хийнэ
2019-07-19 10:26
Дэлгүүрт нүүр царайгаа уншуулж тооцоо хийнэ

  Хятадын цахим төлбөр тооцооны үйлчилгээний Alipay программ хангамжийн компани нь хэрэглэгчийн нүүрний дүрсийг таних төлбөрийн системтэй үйлчилгээг тус улсын номын дэлгүүрийн хамгийн том сүлжээ болох Синьхуа номын дэлгүүрийн салбаруудад нэвтрүүлж эхлээд байна. 
Тэмээлзгэнэ /Dragonfly/ гэдэг нэртэй төхөөрөмжийн эхний багц болох цахим борлуулалт худалдааны систем бүхий төхөөрөмжийг Жэжянь мужийн 40 гаруй Синьхуа номын дэлгүүрт байрлуулсан. Хэрэглэгчийн нүүрний төрхөөр таних тус төхөөрөмжинд нэмэлтээр beauty filter буюу тухайн хэрэглэгчийн царайг тод, өөгүй, хөөрхөн харагдуулах программ давхар суурилуулжээ. 
Beauty filter буюу тухайн хэрэглэгчийн төрхийг улам тодруулан гоё харагдуулдаг энэхүү программыг эмэгтэй хэрэглэгчдийн санал гомдлын дагуу төхөөрөмжинд суурилуулсан байна. Үүнийгээ дагаад  нүүр таних систем бүхий төлбөр тооцооны төхөөрөмжийг ашиглах эмэгтэй хэрэглэгчийн тоо ихээхэн нэмэгдсэн гэж Alipay компаний мэргэжилтэн ярьлаа. Хүний нүүрний төрх таниулан төлбөр тооцоо хийх систем нь цахим орчинд нууц үгээ алдах эрсдэлийг тэр бүр учруулахгүй учир хэрэглэгчдэд илүү их итгэл өгнө гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. 
Нүүрний төрх таниулан төлбөр тооцоо хийдэг гэх Alipay программын мэдээллийн санд одоогоор бүртгэлтэй хэрэглэгчийн 80 хувь нь 1980-2000 онд төрсөн хүмүүс байдаг аж. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CCTV.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл