solongonews
Өвөр Монголд тавтай морил
2016-09-20 16:59
2016 оны Өвөр Монголын найр наадмаас...

        Өвөр Монголыг та хэр их мэддэг вэ? Энэ онд болж өнгөрсөн Өвөр Монголын яармаг, үзэсгэлэн, форум, наадам хэр олон байна? Хэзээ Өвөр Монголд аялахад тохиромжтой байдаг вэ?

        Хоол хүнс, архи сархад, ном судар, тэмцээн уралдаан, дуу бүжиг, соёл иргэншил... Зүгээр л байгалийн хамгийн сайхан цагт Өвөр Монголд аялна гэдэг ойлголттой байгаа бол та цаг үеэс хоцрогдсон гэж бодоорой. Өвөр Монгол зөвхөн үзэмж төгс байгаль биш, зуны улиралд үлэмж олон соёл урлагийн арга хэмжээ зохиогддог билээ. Та бүхэндээ 2016 онд болсон Өвөр Монголын найр наадмаас танилцуулъя.

5-6 сард:

Зураг: II удаагийн Бортохойн тариан соёлын наадам

Хятадын аялал жуучлалын өдөр болон II удаагийн Бортохойн тариан соёлын наадам 5 дугаар сарын 19-ний өдөр Ү Юань шяний Бортохойн тариан соёлын үзэсгэлэнгийн хүрээлэнд нээгдэв.

Зураг:V удаагийн Ордос хотын Цээнэ цэцгийн соёлын наадам

2016 оны “Хятадын аялал жуучлалын өдөр”-ийн хүрээн дэх Ордос сэдэвт үйл ажиллагаа болон V удаагийн Ордос хотын Цээнэ цэцгийн аялал жуучлалын соёлын наадам 5 дугаар сарын 19-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдрүүдэд Ордос хотын Хияа багш шинэ дүүрэгт зохиогдов.

Түмэд баруун хошууны VII удаагийн Хятадын алтан гүйлсний наадам, VIII удаагийн /Түмэдийн Алтан хааны/ Юнгэн хатныг дурсах аялал жуучлалын наадам болон II удаагийн Богдын овооны наадам 6 дугаар сарын 17-ны өдөр Майдар зууд нээгдэв. Энэхүү арга хэмжээ нь долоон хоног үргэлжилжээ.

Зураг: V удаагийн “Хун галуу” соёл урлагийн наадам

Өвөр Монголын Баяннуур хотын Урадын дунд хошууны экологийн аялал жуулчлалын наадам болон V удаагийн “Хун галуу” соёл урлагийн наадам 6 дугаар сарын 19-ний өдөр Өнгөнтал аялал жуулчлалын төвд нээгджээ. 60 хоног үргэлжилсэн уг арга хэмжээний хүрээнд овооны тахилга, эрийн гурван наадам, яруу найргийн наадам, Хятад Монголын гэрэл зургийн үзэсгэлэн, адуун соёлын наадам зэрэг арга хэмжээнүүд зохиогджээ.

Зураг: XIII удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын шилдэг үзүүлбэр

Хүсэн хүлээгдсэн XIII удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам 6 дугаар сарын 25-ны өдөр Хөххотод нээлтээ хийсэн юм. 9 өдөр үргэлжилсэн соёлын наадамд урлагийн үзүүлбэр, шилдэг хошин шогийн тоглолт, тал нутгийн соёлын сэдэвт форум, үндэстний кино наадам, нэртэй бүжигчдийн тоглолт, өнгөрсөн жилүүдийн соёлын наадмын үзэсгэлэн зэрэг 15 үйл ажиллагаа зохиогдсон бөгөөд анх удаагийн ӨМӨЗО-ны соёлын бүтээгдэхүүний яармаг болон XIII удаагийн Өвөр Монголын тал нутгийн соёлын наадмын солилцооны үзүүлбэр тоглолт зохион байгуулагдав.

7-8 сард:

Зураг: IV удаагийн "Тэмүжин" олон улсын тал нутгийн дугуйн уралдаан

IV удаагийн "Тэмүжин" олон улсын тал нутгийн дугуйн уралдаан 7 дугаар сарын 1-ний өдөр Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуунд нээлтээ хийв. 3 өдөр үргэлжилсэн уралдаанд АНУ, Австрали, Их Британи, Канад, Колумб, ОХУ, Норвеги, Швед, Өмнөд Солонгос, Энэтхэг, Франц, Герман, Ирланд, Шинэ Зеланд зэрэг 28 улсаас хүрэлцэн ирсэн 130 тамирчин оролцжээ.

Зураг: VI удаагийн Хөххотын цөөн тоот үндэстний соёл, аялал жуулчлал, урлагийн наадам болон VII удаагийн Хөххотын Жао Жюнь соёлын наадам

Хятадын VI удаагийн Хөххотын цөөн тоот үндэстний соёл, аялал жуулчлал, урлагийн наадам болон VII удаагийн Хөххотын Жао Жюнь соёлын наадам нь 7 дугаар сарын 8-ны өдөр эхлэв. Арга хэмжээний үеэр урлагийн тоглолт, драмын жүжиг, үндэстний соёлын бүтээгдэхүүний яармаг, форум, аялал жуулчлалын гэрэл зураг, уран бичлэгийн солилцоо зэрэг 25 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан бол эдгээрээс цөөн тоот үндэстний соёл, аялал жуулчлал, урлагийн үйл ажиллагаа 8, Жао Жюнь соёлын наадмын үйл ажиллагаа 17 төрөл багтжээ.

Зураг: V удаагийн Хятад, Монгол, Оросын олон улсын хоол хүнсний соёлын наадам болон анх удаагийн хонины мах чанах дэлхийн тэмцээн

V удаагийн Хятад, Монгол, Оросын олон улсын хоол хүнсний соёлын наадам болон анх удаагийн хонины мах чанах дэлхийн тэмцээн 7 дугаар сарын 8-ны өдөр Бугат хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийв. Тухайн өдөр 9 метр өндөртэй “Чингис хаан халуун тогоо”-ны Гиннесийн амжилтыг тогтоосон бөгөөд 50 ширээ Хятад, Монгол, Оросын онцлогтой зоогийг дэлгэсэн байна. Мөн сарын 15-ны өдөр Өвөр Монголын анх удаагийн сараана цэцгийн баяр Хорингэр шяньд нээлтээ хийжээ.

Зураг: IV удаагийн Өвөр Монгол – Ү Чюний яо май гурилын наадам дахь олон төрлийн яо май гурил

IV удаагийн Өвөр Монгол – Ү Чюний яо май гурилын наадмын соёлын солилцооны цуврал үйл ажиллагаа 7 дугаар сарын 22-ын өдөр Ү Чюнь шяньд эхлэв. Уг наадам нь “Улаан дуртгал, Ногоон Ү Чюнь” сэдвээр Ү Чюнь шяний хувьсгалын түүхэн соёлыг уудлан, улаан өнгөт аялал жуучлал болон ногоон өнгөт байгаль орчноор тухайн газрын нэр төрийг өргөхийг зорьсон байна.

Зураг: 2016 онд Өвөр Монгол Ордос хотод болсон олон улсын адуун соёлын наадам

2016 оны Өвөр Монголын Ордос хотын олон улсын адуун соёлын наадмын цэвэр үүлдрийн хурдан морины уралдаан 8 дугаар сарын 21-ний өдөр Ордос хотын Эзэн Хороо хошуунд эхэлжээ. Маргааш нь буюу 22-ын өдөр Ордос хотын III удаагийн олон улсын их наадам болон анх удаагийн олон улсын бүтээлч соёлын наадмын цуврал арга хэмжээ Ордос хотын спортын төвд нээлтээ хийв.

Хөлөнбуйрын Их Хянган давааны ойн рашааны наадам болон Ариун хошууны III удаагийн Хөдөөгийн аялал жуучлалын наадам 8 дугаар сарын 28-ны өдөр эхлэв. Гуравхан өдрийн хугацаанд Дачин хот, Чичхар хот, Хөлөнбуйр хотоос хүрэлцэн ирсэн 3000 гаруй аялагчид уг наадамд оролцсон байна.

9 дүгээр сараас оны эцэс болтол наадам тасрахгүй ….

Зураг: Хятад – Үхайн “Торгоны зам” олон улсын цөлийн улаан дарсны наадам

Хятад – Үхайн “Торгоны зам” олон улсын цөлийн улаан дарсны наадам болон XXII удаагийн Хятад улсын үзэмний судалгааны семинар 9 дүгээр сарын 3-ны өдөр Үхай хотод нээлтээ хийжээ.

Зураг: Хятад, Монголын олон улсын уламжлалт морины уралдаан болон VII удаагийн Хар адууны наадам

Хятад, Монголын олон улсын уламжлалт морины уралдаан болон VII удаагийн Хар адууны наадам 9 дүгээр сарын 6-ны өдөр Шилийнгол аймгийн Авга хошууны нутагт эхэлжээ. 2 өдөр үргэлжилсэн наадамд Монгол Улс болон Шилийнгол аймгийн олон хошуунаас шилдэг уяачид хүрэлцэн ирж, 7.5 километрийн дааганы уралдаан, 10 километрийн үрээний уралдаан зэрэг уралдаан тэмцээнд уясан хүлгийнхээ хурдыг шалгасан юм. 

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл