solongonews
Хятадын цөлжилтийн талбай багасаж байна
2023-01-11 11:26
Хятадын цөлжилтийн талбай багасаж байна.

Хятадын цөлжилт, элсжихийн бүс нутгийн талбай дөрвөн удаа дараалан мониторингийн хугацаанд багассан гэж саяхан Үндэсний ой, өвсний удирдлагын газраас явуулсан үндэсний цөлжилт, хяналт төлөвлөлт, цөлжилтийн судалгааны үр дүнгийн талаар сурвалжлагч хэвлэлийн бага хурлаас ойлгосон байна.

Хятад улс цөлжилт, элсжихийн өнөөгийн байдал, эрчимтэй өөрчлөлтийг ойлгохын тулд цөлжилт, элсжихийн үндэсний судалгааг 5 жил тутамд зохион байгуулж хэрэгжүүлдэг. 2019 онд Хятадын ойн аж ахуй, газар тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага цөлжилт, элсжихийн VI судалгааг зохион байгуулж гүйцэтгэлээ. Судалгааны үр дүнгээс харахад 2019 оны байдлаар улсын хэмжээнд цөлжилтийн бүс 2.573.700 квадрат километр, элсэжсэн бүс 1.687.800 квадрат километр байсан нь 2014 онтой харьцуулахад 37.880 квадрат километр, 33.352 квадрат километрээр тус тус буурсан байна.

Элсэн цөлийн бүсүүдийн экологийн байдал нь ерөнхийдөө сайжирч, хурдацтай сайжрах хандлагыг харуулсан бөгөөд цөлийн экосистемийн үйл ажиллагаа эрчимжиж, тогтвортой сайжрах хандлагыг харуулсан билээ.2019 онд цөлжилттэй газар нутгийн бэлчээрийн дундаж хэмжээ 20.22 хувь хүрч, 2014 оныхоос 1.90 хувиар өссөн. 40 хувиас дээш бэлчээрийн бүрхүүлтэй цөлжилтийн газар нь ихээхэн нэмэгдсэн байж, таван жилийн дотор 7.914.500 га талбайд хүрсэн байна.

Карстын бүсүүдэд хийсэн 4 дэх удаагийн чулуурхаг цөлжилтийн судалгааны үр дүнг нэгэн зэрэг гаргажээ. 2021 оны байдлаар улсын хэмжээнд чулуурхаг цөлжилтийн газрын хэмжээ 7.223.200 га байсан нь 2016 онтой харьцуулахад 3.330.800 га талбайгаар, жилд дунджаар 666.200 га  талбайгаар буурч, жилийн дундаж бууралт 7.72 хувьд хүрсэн байна.

 

Зохиогч: КӨҮ ЖЯНЗЭ, ЛИ ШАОЧИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл