solongonews
Цаасан шувууны соёлыг уламжлагч бүсгүй
2021-04-22 10:49
Цаасан шувууны соёлыг уламжлагч бүсгүй Ян Хунвэй

Шаньдүн мужийн биет бус соёлын өвийг өвлөн уламжлагч Ян Хунвэй өөрөө цаасан шувууны соёлыг уламжлагч гэр бүлд төрсөн бөгөөд 1982 онд өвөө Ян Түнкэгээс цаасан шувуу хийх ур чадварыг сурч эхэлсэн ба дараа нь Бээжин, Шэньжэнь зэрэг газруудад хүрч цаасан шувуу урлах, нисгэх зэрэг ажлыг хийж явжээ. 1992 онд тэрээр төрсөн нутаг Вэйфан хотын Ян Жя Бү тосгондоо буцаж, цаасан шувуу үйлдвэрлэх ажлыг дагнаж хийх болов.

Сүүлийн жилүүдэд Ян Хунвэй Герман, Австрали, АНУ, Шинэ Зеланд зэрэг улс оронд уригдаж, Ян Жя Бугийн цаасан шувууны соёл түүхийг сурталчлан, цаасан шувуу үйлдвэрлэх, нисгэх ур ухааныг түгээн дэлгэрүүлж явсан байна.

Зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч Жү Жэн

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл