ХКН дэлхийн 100 гаруй орны 230 гаруй улс төрийн намуудтай энэ сарын 02-нд хамтран уриалга гаргаж, COVID-19-ийн халдвар нь хүн төрөлхтний эрүүл мэнд болон дэлхийн энх тайван хөгжилд хамгийн ноцтой сорилт учруулж байна. Олон орон ард түмний амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг тэргүүнд тавьж, шуурхай дорвитой арга хэмжээ авч халдварын тархалтыг таслан зогсоож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын ухамсрыг бий болгоно. Олон улсын хамтын ажиллагаагааг эрчимжүүлж, харилцан туслалцаж, дэлхийн эх баялаг болон хүчнийг төвлөрүүлэн хүн төрөлхтний хамтын дайсан болсон тахлыг ялан давах хэрэгтэй гэсэн байна.
Уг хамтын уриалгад шинэ коронавирус дэлхийн хэмжээнд хурдтай тархаж буй нөхцөлд олон орон өөрийн орныхоо бодит байдалд тулгуурлан яаралтай хөтөлбөр арга хэмжээ авч, нийгэм нийтийн хүчийг дайчлан хижигтэй хамтдаа тэмцэх ёстой. Хятад зэрэг зарим орны тахлын байдал чухал ахиц дэвшилд хүрч, бусад орнуудад цаг хожин, туршлагаа хуваалцаж, тэдэнд хүсэл эрмэлзэл болон итгэл найдвар төрүүллээ гэж тэмдэглэжээ.
Энэ нь COVID-19-ийн халдвар гарснаас хойш дэлхийн гол улс төрийн намуудын халдварын эсрэг олон улсын хамтын ажиллагаа өрнүүлэх тухай анхны уриалга юм. Уриалгад дэлхийн таван тивийн намууд оролцож, үүнд дэлхийн гол гол орнуудын эрх баригч нам, эрх барихад оролцогч нам, сөрөг хүчин, болон улс төрийн намын байгууллага багтаж, барууны болон зүүний өөр өөр үзэл баримтлалтай намууд багтаж, өргөн дэлгэр төлөөлөх чанартай юм. Дэлхийн гол гол улс төрийн намууд хамтран ажиллаж, хүндрэл бэрхшээлийг даван туулах улс төрийн эрэл хүслийг илэрхийлсэн нь дэлхий нийтийг нийтлэг ойлголтод хүрч, хүчийг нь төвлөрүүлэн хамтдаа тахалтай тэмцэхэд хөтлөн дагуулах үүрэгтэй юм.
