
Хятад улс 07 дугаар сарын 31-ний өдрийн үдээс өмнийн 11:00 цагийн үеэр Тайюаний дагуул хөөргөх төвөөс Чанжэн 4Б зөөгч пуужингаар өндөр нарийвчлалтай XI хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, пуужин тойрог замдаа оров.

Өндөр нарийвчлалтай XI хиймэл дагуул нь өндөр нарийвчлалтай газрын бөмбөрцгийн ажиглалтын системийн үндэсний технологийн чухал төслийн тохируулалт бүхий оптик зайнаас тандан судлах хиймэл дагуул юм. Гол төлөв үндэсний тооллого, хот төлөвлөлт, газрын эрхийн баталгаажуулалт, замын сүлжээний зураг төсөл, газар тариалангийн ургацын үнэлгээ, гамшгаас урьдчилан сэргийлж бууруулах салбарт ашиглаж, "Бүс ба зам" зэрэг үндэсний чухал стратегийг хэрэгжүүлэх, орчин үеийн батлан хамгаалалтын байгуулалтад мэдээллийн баталгаа хангана.

